x

Өмнөговь аймагт “Говийн байгаль” түүхийн музей үүдээ нээлээ

Өмнөговь аймагт “Говийн байгаль, түүхийн музей”-н шинэ барилга үүдээ нээжээ.

“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалтаар "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гийн санхүүжилт, нийт 10.9 тэрбум төгрөгийн өртгөөр барилгын ажлыг 2018 онд эхлүүлж, 2020 онд дуусгаж, музейн үйл ажиллагааг 2022 оны тавдугаар сарын 18-нд эхлүүлсэн байна.

Говийн байгалийн түүхийн музей 4000 гаруй үзмэр, эд өлгийн цуглуулгатай. Өмнөговь аймгийн нутагт одоогоос 4500-5000 жилийн өмнө хүн амьдарч байсан ул мөр бүхий “Цахиуртын хөндий”, “Оцон мааньт”, “Баян заг”, “Чоно шургуул”, “Төгрөгийн ширээ” зэрэг газруудаас олдсон эртний болон палеонтологийн олдворууд байдаг.

Түүнээс гадна говийн ард түмний дундаас төрсөн алдар гавьяатан, урчууд дархчуудын бүтээлийн дээжис музейд байрлажээ. Мөн “Ноён Сэврэй”-н дархчуулын дахин давтагдашгүй хийц бүхий мөнгөн аяга гоёл чимэглэл, сав суулга, шашны эдлэл хэрэглэл, шүтээн зураг, хөгжмийн зэмсгүүдээс гадна чулуун зэвсгийн үеэс хүрэл, төмрийн үеийн олдворуудтай танилцах боломжтой юм.

Музейн нээлтийн арга хэмжээнд “Оюу толгой” ХХК-ийн уурхайн үйл ажиллагаа хариуцсан захирал Эндрью Вилсон, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Соёлын дэд сайд М.Батбаяр зэрэг тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцсон байна.

“Оюу толгой” ХХК-ийн уурхайн үйл, ажиллагаа хариуцсан захирал Эндрью Вилсон "Олон хүний хүч хөдөлмөр, ур ухаан шаардсан энэхүү бүтээн байгуулалтыг нээж байгаад баяртай байна. Бидний Өмнөговь аймагт хийж, хэрэгжүүлж байгаа тогтвортой хөгжлийн төсөл хөтөлбөрийн хүрээнд тус музейн ажил хийгдсэн. “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаар дамжуулан 10.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр музейн барилга боссон. Тус сан байгуулагдаад 7 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд сангийн хөрөнгө оруулалтаар аймаг, сум болон малчдад зориулан сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг биет болон биет бус дэмжлэгийг үзүүлсэн. Одоогоор нийт 32,9 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Өмнөговь аймагт оруулсан байна. Цаашдаа ч “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаар дамжуулан олон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх болно" гэв.

“Оюу толгой” компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2016 оноос хойш Өмнөговь аймгийн зөвхөн түүх, соёлын өвийг хамгаалах үйлсэд зориулж 23 төсөлд 7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаар дамжуулан зарцуулжээ.

"Говийн байгаль, түүхийн музей"-н захирал Ц.Отгонтуяа "Аймгийн музей 1948 онд байгуулагдсанаас хойш 74 жилийн дараа шинэ байртай боллоо. Орон нутгийн онцлог, давтагдашгүй их өв соёл, баялаг түүхтэй уялдуулан зураг төслийг гаргаж, дэлхийд танигдсан, улсдаа жишиг болохуйц музейн барилгын үүд хаалгаа нээж байгаад баяртай байна. Музейн үйл ажиллагаа жилийн 4 улиралд идэвхтэй явагдах тул дотоодын болон гадаадын жуулчид өөрт тохиромжтой улиралдаа зорин ирэх боломжтой. Музей дотор хүлээлгийн сандал, кофе шоп, нутгийн иргэдийн хийсэн гар урлалын бэлэг дурсгалын бүтээлүүдийг зарж борлуулдаг. Тиймээс музейгээс гаралгүй нэг дороос бүх үйлчилгээг авч болно. 

Тус барилгын шийдэл, архитектурыг говь нутгийн онцлогийг харуулан бүтээснээс гадна хүний эрхийн мэдрэмжтэй шийдлийг харуулсан нь, тэргэнцэртэй иргэд саадгүй зорчих налуу шат байсныг тодотгох нь зүйтэй" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 11 цаг 5 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 11 цаг 13 мин "Хараал хүрсэн хот" 11 цаг 22 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 11 цаг 43 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 12 цаг 44 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 12 цаг 49 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 13 цаг 16 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 13 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 14 цаг 36 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top