x

Оросын чөлөөт бөхийн холбоо Монголын бөхийг цохисон Теблоевт хатуу шийтгэл онооно

Москва хотод болж буй Иван Поддубныйгийн нэрэмжит чөлөөт бөхийн мэргэжлийн лигийн тэмцээнд Монголын бөхчүүд Буриадын багийн нэрийн өмнөөс оролцож байгаа билээ.

Пүрэв гарагт болсон 125 кг-ын жингийн шөвгийн наймын барилдаанд ОУХМ М.Лхагвагэрэл өрсөлдөгч бөхдөө цохиулсан хэрэг гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Дэвжээн дээр дүрмийн бус үйлдэл гаргасан бөх нь ОХУ-ын Умард Оссетийн бөх Ацамаз Теблоев байсан юм.

Өчигдөр спортын Match TV сувагт өгсөн ярилцлагадаа ОХУ-ын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили дүрмийн бус үйлдэл гаргасан бөхдөө хатуу хариуцлага тооцохоо амлажээ.

“Би энэ явдлын талаар сайн мэдэж байгаа. Үнэхээр ичмээр хэрэг. Бид иймэрхүү явдлыг арилгахын төлөө хатуу аргаар тэмцэхийг хичээж байна. Тамирчин болон түүний төлөөлж буй орон нутгийн холбоонд хамгийн хатуу арга хэмжээ авах болно. Би өнөөдөр Монголын Чөлөөт бөхийн Холбооны ерөнхийлөгчтэй уулзсан. Бид Монголын төлөөлөгчдөд маш их талархаж байгаа. Тэд бүх саад бэрхшээл, хязгаарлалтыг давж, хангалттай олуулаа оролцож, шигшээ барилдаанд хүртэл шалгарлаа. Гэтэл ийм таагүй уур амьсгал үүссэн нь харамсалтай” гэж Мамиашвили ярьсан байна.

Тэрээр М.Лхагвагэрэлийн биеийн байдал хэвийн, дараагийн шатны барилдаанд оролцох боломжтойг энэ үеэр хэлжээ. Үүний дараа манай бөх 125 кг-ын жингийн дэд байрыг эзэлж, мөнгөн медаль зүүсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом буурчээ 4 цаг 4 мин Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, гарааны бизнес зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 4 цаг 11 мин COP17 хурал зохион байгуулах хорооны ээлжит хурал болов 4 цаг 19 мин Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ 4 цаг 28 мин Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу? 4 цаг 36 мин Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН 6 цаг 39 мин ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв 6 цаг 57 мин Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ 8 цаг 11 мин Ардчиллаа шинэчлэх цаг болжээ 8 цаг 16 мин Энэтхэгийн шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ 9 цаг 15 мин “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байна 9 цаг 19 мин Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 9 цаг 43 мин Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цувралууд 9 цаг 46 мин Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа 9 цаг 49 мин АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 9 цаг 52 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 10 цаг 9 мин “Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ Уржигдар 15 цаг 44 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна Уржигдар 15 цаг 39 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ Уржигдар 15 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан Уржигдар 15 цаг 30 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ...
Top