x

Я.Содбаатар "Цар тахал тархаж буй БНАСАУ-д Монголын Улс тусламж үзүүлэхэд бэлэн байгаа" гэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс /БНАСАУ/-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хо-г хүлээн авч уулзлаа.

Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улс, БНАСАУ нь уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд харилцааг цаашид ч тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв. Мөн хоёр орон, ард түмэн бие биеэ дэмжиж ирсэн сайхан уламжлалтайг дурдлаа.

БНАСАУ-д “Ковид-19” цар тахлын халдвар тархаж, нөхцөл байдал хүндэрч байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлж, Монгол Улсын төр, засаг БНАСАУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн байгааг хэлэв.

Элчин сайд О Сын Хо БНАСАУ, Монгол Улсын үе үеийн төр, засгийн тэргүүн нар болон БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэлээ. Монгол Улсын төр, засаг, ард түмэн БНАСАУ-ын ард иргэдэд тусламжийн гараа сунгаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээ дипломат шугамаар илэрхийлсэнд талархаж байгаагаа хэлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Наадмаар Улаанбаатар-Эрдэнэт чиглэлд нэмэлт галт тэрэг аялна 1 цаг 13 мин Бүгд Найрамдах Сингапур Улсад хийх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан ёсны айлчлал эхэллээ 1 цаг 24 мин ​Б.Жавхлан: АИ-92-ийн үнэ 500-1000 төгрөгөөр өсөх бодит нөхцөл үүссэн 6 цаг 47 мин ​Б.Бат-Эрдэнэ: Жуулчдад зориулсан платформыг 7 хэлээр нэвтрүүлнэ 7 цаг 49 мин Монголд анх удаа добутамины ачаалалтай зүрхний хэт авиан шинжилгээг хийж эхэлжээ 8 цаг 54 мин Шуурхай тойм: С.Лавровын тээсэн аюул 10 цаг 17 мин Орос улс шинэ довтолгоонд бэлдэж байна 10 цаг 18 мин АН-ын дарга С.Эрдэнийн биед халдсан Д.Алтанхуят хилийн хориг тавьжээ 10 цаг 46 мин “Би Монголоороо гоёдог”, “Би Монголтойгоо адилхан”, “Монголын үнэртэй салхи” бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 10 цаг 52 мин Твиттер Энэтхэгийн засгийн газрыг шүүхэд өгчээ 10 цаг 57 мин Амьд явбал улсын наадам үзнэ 11 цаг 23 мин Д.Амартүвшин: Бид тусгаар, бие даасан байдлаа ямар ч айдасгүйгээр хэний ч өмнө илэрхийлж байх ёстой! 12 цаг 3 мин Голомт банк картын шинэ систем нэвтрүүлнэ 12 цаг 17 мин Наадмаас өмнө Номин юнайтед их дэлгүүрийн баруун тал ба Үйлдвэрийн цагаан хаалга хүртэлх замыг ашиглалтад оруулна 12 цаг 31 мин Ерөнхийлөгч өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардуулна 12 цаг 50 мин Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 13 цаг 15 мин Баяр наадмын өдрүүдэд Монгол, Хятадын хилийн боомтууд амрахгүй, ОХУ-ын авто замын зургаан боомт амарна 13 цаг 31 мин Швед, Финланд улсууд НАТО-д гишүүнээр элсэх тухай протоколд гарын үсэг зурлаа 13 цаг 40 мин Их дэлгүүрийн урд талын сурталчилгааны самбарыг буулгажээ 13 цаг 59 мин БНСУ руу виз мэдүүлэх Монгол улсын иргэдийн тоо огцом нэмэгджээ Өчигдөр 21 цаг 54 мин
iИх уншсан
Дундаж монгол Долгор: ТЭНГЭРИЙН УЛБАР ТУЯА М.Рысбек: Монгол Улсын баялаг болсон хүүхдүүддээ сэтгэлгүй х... Буруутгах аргагүй “хууль бус” зөвтгөл Төр, хувийн хэвшил хоёр нэг зүгт харж байж түншлэл болно Ураан, цацраг, бэлчээр ба учиртай “илүү” толгой-III: Урааны ... Х.Баасанжаргал: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн амин сүнс... ​Үйлдвэрлэл явуулдаггүй улсад үнийн өсөлтийг төрөөс зохицуул... Зам мандтугай!!! УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг “Гавьяат хуульч” цолоор шагн... Тайландын Чулаборны Хааны Академид суралцах магистрын тэтгэл... Талийгаач цэргийн авга ах: Шүүх эмнэлгийн дүгнэлт албан ёсоо... УИХ дахь АН-ын бүлгийг тарааж буйг албан ёсоор мэдэгдлээ Д.Амартүвшин: Бид тусгаар, бие даасан байдлаа ямар ч айдасгү... Амьд явбал улсын наадам үзнэ Юань, Түрэг, Хүннү, Хан улсын үед хамаарах ховор олдворуудыг... ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярыг гавьяат хуульчаар шагнана С.Лавров: Монгол улсын дотоод хэрэгт гадны нөлөөг тусгахгүй НАТО Москваг эвслийн гол дайсан, Хятадыг анх удаа стратегийн... ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр Данзангийн Нямсүрэнгийн "Дөрвөн цаг" шүлгийг дуу болгож, наа...
Top