x

Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг "В" төлөвийг "тогтвортой" хэвээр үлдээжээ

Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ 2022 оны тавдугаар сарын 18-ны өдөр зарлалаа.

Тус байгууллагын дүгнэлтээр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал дараах үндэслэлүүдээр тогтвортой байгаа гэдгийг хэвлэлийн мэдээлэлд тэмдэглэжээ:

Монгол Улсын засаглалын үзүүлэлтүүд, нэг хүнд ногдох орлого нь “В” түвшинтэй бусад орнуудтай харьцуулахад өндөр байна. Мөн дунд хугацаанд эдийн засгийн өсөлт таатай төлөвтэй байна.

ФИТЧ АГЕНТЛАГААС 2023 ОНД ХИЛ ДЭЭРХ ХУДАЛДААНЫ ТАСАЛДАЛ БАГАСНА ГЭЖ ХҮЛЭЭЖ БАЙНА

Ойрын хугацаанд эдийн засгийн өсөлт тогтвортой хэвээр байна: Ковид-19-ийн эсрэг вакцинжуулалтын түвшин нэмэгдэж, экспортын түүхий эдийн үнэ өсөж, хил дахин нээгдсэн ч Фитч агентлаг нь Монгол Улсын энэ оны бодит эдийн засгийн өсөлтийг 1.2%  гэж таамаглаж байна. Учир нь БНХАУ-ын "динамик тэг Ковид" бодлогын нөлөөгөөр хилийн боомтууд бүрэн нээгдээгүй байгаа нь Монгол Улсын нүүрсний экспорт болон бусад барааны худалдааг тасалдуулж байна. Фитч агентлагаас 2023 онд хил дээрх худалдааны тасалдал багасна гэж хүлээж байна.

МОНГОЛ УЛСЫН ДНБ-ИЙ ӨСӨЛТИЙГ 2023 ОНД 6.3%, 2024 ОНД 6.8% ХҮРТЭЛ ӨСНӨ ГЭЖ ТӨСӨӨЛЖ БАЙНА

Дунд хугацааны өсөлтийн таатай төлөв: Гадаад худалдааны тасалдал, Украин дахь дайны улмаас үүссэн сөрөг нөлөө буурч, экспортын гол түүхий эдийг худалдан авах БНХАУ-ын эрэлт тогтвортой хэвээр байх тул Фитчээс Монгол Улсын ДНБ-ий өсөлтийг 2023 онд 6.3%, 2024 онд 6.8% хүртэл өснө гэж төсөөлж байна. Оюутолгойн далд уурхай ашиглалтад орж, хил дээрх дэд бүтцүүд сайжирснаар Монгол Улсын эдийн засагт илүү их үр өгөөж өгөх тул байгалийн баялгийн нөөцөө бүрэн ашиглах боломжтой.

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ НЬ ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД БОЛОН ДАЛД УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭД ЭЕРЭГЭЭР НӨЛӨӨЛНӨ

Оюутолгой төслийн бүтээн байгуулалтад гарсан ахиц: Стратегийн ач холбогдол бүхий Оюутолгой төслийн талаар Засгийн газар болон хөрөнгө оруулагч талуудын сүүлд байгуулсан гэрээ нь төслийн саатал, зардлын хэтрэлт, татвараас үүдсэн маргаантай харилцаа намжсан гэдгийг харуулж байна. Энэхүү гэрээ нь гадаадын хөрөнгө оруулагчдад болон далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхэд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙГАА

Улсын төсөв: Төсвийн алдагдлыг 2022 онд ДНБ-ийн 4.4% (В зэрэглэлтэй бусад улсуудын дундаж: 4.7%) болж өснө гэж төсөөлж байна. Цаашид Монгол Улсын эдийн засаг сэргэх хандлагатай байгаа тул төсвийн орлого бүрдүүлэлт эрчимжсэнээр алдагдал 2023 онд 3.7% хүртэл буурна гэж төсөөлөв.

ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦИЙГ 2022 ОНЫ ЭЦЭС ГЭХЭД 3.6 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БАЙНА ГЭЖ ТООЦООЛОВ

Гадаад валютын нөөцийн төсөөлөл: Фитчээс Монгол Улсын урсгал тэнцлийн алдагдлыг 2022 онд ДНБ-ний 16.3%, гадаад өрийн үлдэгдэл ДНБ-ний 167%-д байна гэж төсөөлөв. Мөн гадаад валютын нөөцийг 2022 оны эцэс гэхэд 3.6 тэрбум ам.доллар байна гэж тооцоолов.

Фитч агентлагийн хэвлэлийн мэдээг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: Монголбанк

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top