x

Маханд хугацаа нь дууссан, хятад нунтаг бодис хольдог нь тогтоогджээ

НМХГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Алтантуяа "Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт хяналт, шалгалт хийхгүй байгаа. Бид иргэдээс ирсэн гомдол, мэдээллийн дагуу ажиллаж байгаа. Мөн Засгийн газар, яам агентлагуудтай хамтарч ажиллаж байна. Тиймээс иргэд бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа бүтээгдэхүүний орц, найрлага, хадгалах хугацааг нягтлах шаардлагатай" гэв.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "НМХГ-аас найман дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлчилгээний газруудын борлуулж буй архи, согтууруулах ундаанд тандалт судалгаа хийсэн. Дотоодын ААН-ын 12 төрлийн архийг шинжилсэн байна. Тэдгээрийн гурав нь орон нутгийн үйлдвэр бол ес нь нийслэлд бүртгэлтэй байсан. Нийт 68 дээжийн 7.3 хувь нь Монгол Улсад мөрдөгдөж буй стандартад нийцээгүй. Гурван архины хатуулга шошго дээрхээс зөрүүлтэй байсан. Харин хоёр дээжид стандартын хэмжээ их байсан. Тиймээс торгох шийтгэл оногдуулсан. Мөн хяналт шалгалтын явцад импортын шошгын мэдээллийг мөрдөөгүй байх зөрчил илэрсэн. Дотоодод үйл ажиллагаа явуулж байгаа ААН-д холбогдох газруудтай хамтраад, удирдлагуудад нь сургалт оруулсан" гэв. 

НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Х.Нямбаатар "Манай байгууллагад “Эм ди си пи” ХХК-д холбогдох гомдол шуурхай дуудлагын утсаар ирсэн. Хяналт шалгалтаар эрүүл ахуйн шаардлага хангахгүй, агуулахын бүртэлгүй болох нь тогтоогдсон. Мөн БНХАУ-д үйлдвэрлэсэн хятад шошготой, хугацаа нь дууссан нунтаг бүтээгдэхүүнийг зааваргүй хэрэглэж байсан. Бид бодисноос болон ямааны махнаас дээш авсан. Мөн тэнд хэрэглэж байсан ундны ус болон бодисыг хэрэглэж байсан уснаас дээж авсан хамрагдуулсан. Шинжилгээний хариу өнөөдөр гарна. Одоогоор байцаагч дээр хариу ирээгүй байна. Хяналт шалгалтын үйл ажиллагаа явагдаж байгаа. Махыг Хятад руу гаргах гэж байсан  эсэхийг асуусан. Гэтэл дотооддоо борлуулж, түгээнэ гэж хэлээгүй. Ямартай ч хаяг шошгогүй бодис хэрэглэж байсан дээр нь Зөрчлийн тухай хуулиар зөрчлийн хэрэг нээнэ. Өмнө нь Эмээлт орчим дахь махны үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар ариун цэвэр хангахгүй зэрэг олон зөрчил илэрч байсан.

Мөн Витафит милко компанид шалгалт хийсэн. Тус үйлдвэрийн тарагнаас гадны биет илэрсэн гэх гомдол, мэдээлэл ирсэн. Гэвч гомдол гаргагчид тухайн тараг нь байгаагүй учир дээж авч, хяналт шалгалт хийгээгүй. Витафит компанид хяналт шалгалт хийхэд гаднын биет илрэх нөхцөл байдал байгаагүй. Гомдол гаргагч иргэн хадгалалтын горим зөрчсөн тул хөгц, мөөгөнцөр үүссэн байж болзошгүй гэж үзэж байгаа" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 11 цаг 20 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 11 цаг 28 мин "Хараал хүрсэн хот" 11 цаг 37 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 11 цаг 58 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 12 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 13 цаг 4 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 13 цаг 31 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 14 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 14 цаг 51 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top