x

Ч.Номин: “Тамгагүй төр” жүжгийг олон улсад гаргахаар судалж байна

Соёлын сайд Ч.Номин “Тамгагүй төр” жүжгийн уран бүтээлчидтэй Улсын драмын эрдмийн театрт уулзаж, жүжгийг олон улсад гаргахаар судалж байгаа талаар хэлжээ.

Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг Б.Баатарын найруулгаар, физиклдрам төрлөөр тавигдаж байна. Монголын үндэсний сонгодог эл бүтээлийг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Соёлын яам, Үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театр, “Херо” энтертайнмент, “Хувьсал” продакшн хамтран бүтээсэн бөгөөд дэлхийн театрын чиг хандлагад нийцсэн орчин үеийн тайзны технологийг ашигласны зэрэгцээ нэг жүжгийг театрын урлагийн хэд хэдэн төрлөөр үзэх боломжийг олгож байгаа юм.

Энэ талаар Соёлын талаар сайд Ч.Номин “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, үндэсний агуулгатай инновац шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл-инновацын салбарыг хөгжүүлж, монгол брэндийг бий болгон, соёл, урлагийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ” гэж заасан.

Мөн уг бүтээл нь Монголд төдийгүй олон улсад ч Монгол үндэстний өв соёл, дахин давтагдашгүй байдлыг илтгэн харуулах бүтээл болсон. Инновац шингээсэн, эдийн засгийн үр өгөөж авчрах бүрэн боломжтой. Монгол Улсын Засгийн газраас соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаагаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт ч “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийг дэмжин, Монгол туургатны өв соёлыг дэлхийг таниулах соёл, урлагийн монгол брэндийг хөгжүүлэхээр тусгаад байна. Энэхүү бодлогын хүрээнд Монголынхоо уран бүтээлчдийн бүтээл, туурвилыг олон улсын зах зээлд таниулахад Соёлын яам анхааран ажиллаж байгаа бөгөөд “Тамгагүй төр” жүжгийг ч олон улсын зах зээлд гаргах талаар судалж байна” гэсэн юм.

Дашрамд, “Тамгагүй төр” жүжигт дүрүүдийн үг, үйлдэл, сэтгэл хөдлөлийг илэрхийлэх болон эртний хувцас хэрэглэл, хөгжим, чимэглэлийг хийхдээ Төв Азийн газар нутгаас олдсон эртний Пазырыкийн соёл, “Буган чулуун хөшөөт хиргисүүрийн соёл”, Хүннүгийн цаг үеийн археологийн биет олдворууд, бэлчээрийн мал аж ахуйтны уламжлалт бүжиг, дуу, хөгжмийг ашиглажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 11 цаг 18 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 11 цаг 26 мин "Хараал хүрсэн хот" 11 цаг 35 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 11 цаг 56 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 12 цаг 57 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 13 цаг 2 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 13 цаг 29 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 14 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 14 цаг 49 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top