x

Сүүний урамшууллыг үргэлжлүүлэн бүтэн жилээр нь олгох санал дэвшүүлжээ

Монгол Улсын сүү, сүүн бүтээгдэхүүн нь стратегийн хүнсэнд тооцогддог. Сэлэнгэ аймгийн Мандал суманд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэн, улсын хэмжээнд сүүний хэрэгцээг хангахад “Макс-Агро” мал аж ахуйн цогцолбор фермийн хамт олон томоохон үүрэг гүйцэтгэж байна.

Өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус цогцолбор фермтэй танилцлаа.

“Макс-Агро” ферм анх сүүний чиглэлийн 300 үнээтэй байсан бол өдгөө жилд 20 орчим тэрбум төгрөгийн сүүг 2,500 бэлтгэн нийлүүлэгч, малчнаас авдаг, өөрсдөө 500 гаруй үнээтэй болж өргөжжээ. Мөн өнгөрсөн онд долоон хоршоо байгуулсан бол энэ онд 10 хоршоо болгон өргөжүүлж, илүү олон малчин хамтарч хөдөлмөрлөх, мал, малын ашиг шимийг бизнесийн эргэлтэд оруулахад нь туслах гэнэ.

“Сүү” компанийнхны оруулж ирж, Монголд нутагшуулж байгаа Гольштейн үүлдрийн гунж нь саалийн 305 хоногтоо 7,500-14,000 литр сүү өгдөг, амьдын жин нь дунджаар 700 килограмм татдаг байна.

Монгол хүн жилдээ жилдээ 168 кг сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой гэх заалт бий ч өнөөдрийн байдлаар 80 орчим кг сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа гэсэн судалгаа бий. Хүн ардын сүүний хэрэгцээг ахиулахад эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, кластераар нь дэмжих зайлшгүй хэрэгтэй байгааг фермийнхэн онцолж байна.

Засгийн газрын шийдвэрээр сүүний зах зээлийг тэлэх, малчдаа дэмжих хэд хэдэн сайн шийдвэр гаргасны нэг нь сүүний урамшуулал.

Урамшууллын талаар “Сүү“ компанийн захирал М.Болод “ХХААХҮЯ-наас 2020 оноос сүүний урамшууллыг малчдад өгч эхэлсэн. Үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний литр тутамд 500 төгрөгийг олгодог. Энэ урамшууллыг үргэлжлүүлэх, зуны улиралд харьцангуй үнэлгээг нь буулгаж, өвлийн улиралд нь хэвээр олгох зэргээр дэмжлэгээ үргэлжлүүлснээр сүү бэлтгэн нийлүүлэгчид сүүгээ хэрэгцээндээ зориулахаас илүү үйлдвэрт тушаах нь нэмэгдэнэ.

Сүүний үйлдвэр 1,800 төгрөгөөр литр сүүг авдаг байсан бол 2,300 төгрөгөөр үнэлж авах боломжтой болно. Тиймээс сүүний урамшууллыг бүтэн жилээр нь олгодог байх санал дэвшүүлж байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 11 цаг 17 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 11 цаг 26 мин "Хараал хүрсэн хот" 11 цаг 35 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 11 цаг 55 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 12 цаг 56 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 13 цаг 1 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 13 цаг 28 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 14 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 14 цаг 48 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top