x

ФОТО: Алтан Жолоо Групп-ийн нэрэмжит Арслан цолны хүндэтгэлийн барилдаанд Улсын даян аварга Н.Батсуурь түрүүллээ

Монгол Улсын арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаан өчигдөр 5 сарын 15 ны өдөр “Бөхийн өргөө”-нд боллоо. Үндэсний их баяр наадмын өмнөх томоохон сорил болсон эл барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоо, “Алтан Жолоо Групп” ХХК хамтран 9 дэх жилдээ зохион байгуулав.

Улс, аймгийн алдар цолтой 240 бөх зодоглож уг бөхийн барилдаанд Улсын даян аварга Намсрайжавын Батсуурь түрүүлж, улсын начин Бердимуратын Серик үзүүрлэв.

Их шөвөгт улсын харцага Б.Зоригтбаатар, улсын начин Д.Амарсайхан нар шалгарлаа.  

Дунд шөвгийн наймд Алтан Жолоо Групп-ийн бөх аймгийн хурц арслан О.Наранбаатар, аймгийн арслан М. Еркебулан, улсын заан Ц.Одбаяр, аймгийн арслан Н.Намнансүрэн шалгарсан юм.

Арслан цолны хүндэтгэлийн барилдаанд Алтан Жолоо Групп-ийн урилгаар Улсын арслан Л.Сосорбарам, Ж.Хайдав, Б.Ганбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Азжаргал, Д.Ганхуяг, Р.Пүрэвдагва нарын үе үеийн арслан цолтнууд хүрэлцэн ирж, хүндэтгэлийн хоймроос барилдааныг үзэж бөхөд хайртай түмэн олноо баярлууллаа. 

Алтан Жолоо Групп-ийн охин компаниуд Алтан Жолоо Трейд ХХК, Хүнсний Манлай Үйлдвэр Арвайн Үндэс Беверижс ХХК, Алтан Жолоо Импекс ХХК-ийн Алтан Жолоо Констракшн ХХК, Даян Их ХХК-ийн нэрэмжит бөх үзэгчдийн дунд АЗТАН-ыг тодруулж, арслан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа. 

Олон сайхан ажлуудаар нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэг Алтан Жолоо Групп-ийн Арслан цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаанд уран барилдааны шагналыг улсын начин Д. Амарсайхан-г тодруулав. Ийнхүү тааварлашгүй  барилдаанууд ихтэй, үзэгч түмнээр дүүрэн онцгой сайхан барилдаан болж өндөрлөлөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 11 цаг 17 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 11 цаг 25 мин "Хараал хүрсэн хот" 11 цаг 35 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 11 цаг 55 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 12 цаг 56 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 13 цаг 1 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 13 цаг 28 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 14 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 14 цаг 48 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top