x

“Оюуны Ундраа” цогцолбор сургууль ОУ-ын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайтай болно

Баянгол дүүргийн “Оюуны Ундраа” цогцолбор сургуулийн баруун талд байрлах хөл бөмбөгийн талбай дээр Олон улсын хөл бөмбөгийн холбоо /FIFA/-ны дэмжлэгтэйгээр засварын ажил хийхээр болсон. Энэ ажлын хүрээнд Монголын хөл бөмбөгийн холбооноос олон улсын стандартад нийцсэн зүлгийг барихаар шийдвэрлээд байгаа юм.   

Тэгвэл Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, “Баянгол дүүргийн усан спорт сургалтын төв” ОНӨТҮГ-ын дарга, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Э.Миеэгомбо, дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ, Монголын хөл бөмбөгийн холбоо болон гүйцэтгэгч компанийн төлөөллүүдтэй өнөөдөр 96-р сургууль дээр очиж ажиллалаа.  

Уулзалтын үеэр Монголын хөл бөмбөгийн холбооны төлөөллүүд дүүргийн зүгээс хөл бөмбөгийн талбайд ус зайлуулах шугам байгуулж өгөх шаардлагатай. Хэрэв шугам зайлуулах хоолойг байрлуулаад өгчихвөл ОХУ-аас оруулж ирсэн, олон улсын стандарт нийцсэн зүлгийг суурилуулна гэсэн юм.

Дүүргийн Засаг дарга энэ ажлыг дэмжиж буйгаа илэрхийлээд “Ямар нэг тэмцээн уралдаан зохион байгуулахад стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайтай байна гэдэг чухал. Дүүргийн зүгээс та бүхний тавьсан саналын хүрээнд ус зайлуулах шугам байгуулна. Үүнээс гадна явган хүн болон гүйлтийн зам, тамирчдын суух сүүдрэвч, үзэгчдийн суудал, гэрэлтүүлэг, хаалга суурилуулах зэрэг иж бүрэн тохижилтын ажлыг хийх саналтай байна. Үүний тулд талуудыг оролцуулсан ажлын хэсэг байгуулж саналуудаа нэгтгээд зураг төсвөө гаргаж ажлын даалгавараа цаг алдалгүй хийе” гэсэн юм.  

Мөн “Оюуны Ундраа цогцолбор” сургуулийн захирлын үүргийг түр орлон  гүйцэтгэгч З.Гэрлээ “Манай сургууль дээр хөлбөмбөгийн “Хараацай” клуб үйл ажиллагаа явуулдаг. Олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбай маш их хэрэгтэй байгаа. Манай сургуулийн зүгээс өмнө нь хоёр ч зураг төслийг гаргасан. Одоо дүүрэг, хөл бөмбөгийн холбоо болон мэргэжлийн компанийнхныг байлцуулан гаргасан зураг төслөө танилцуулж, боловсруулахад бэлэн” гэснийг талууд дэмжсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом буурчээ 4 цаг 0 мин Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, гарааны бизнес зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 4 цаг 8 мин COP17 хурал зохион байгуулах хорооны ээлжит хурал болов 4 цаг 15 мин Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ 4 цаг 24 мин Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу? 4 цаг 32 мин Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН 6 цаг 36 мин ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв 6 цаг 53 мин Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ 8 цаг 7 мин Ардчиллаа шинэчлэх цаг болжээ 8 цаг 12 мин Энэтхэгийн шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ 9 цаг 11 мин “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байна 9 цаг 15 мин Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 9 цаг 39 мин Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цувралууд 9 цаг 42 мин Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа 9 цаг 45 мин АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 9 цаг 48 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 10 цаг 5 мин “Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ Уржигдар 15 цаг 44 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна Уржигдар 15 цаг 39 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ Уржигдар 15 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан Уржигдар 15 цаг 30 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ...
Top