x

Сурагчдын олимпын наадамд Монголын тамирчид анх удаа оролцоно

Сурагчдын XIX олимпын наадам буюу "Гимназиад-2022"-ыг энэ сарын 14-22-ны өдрүүдэд Франц улс зохион байгуулна. "Гимназиад-2021"-ыг өнгөрсөн онд Казахстан улс зохион байгуулж байжээ 

Харин манай улс уг олимпын наадамд анх удаа оролцох бөгөөд жүдо бөхийн төрөлд хоёр тамирчин дасгалжуулагчийн хамт Франц улсыг зорьж байна. Үүнтэй холбогдуулан Монголын сургуулийн спортын холбооны удирдлага, дасгалжуулагч, тамирчдыг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр өчигдөр хүлээн авч уулзаж, тэмцээнд нь амжилт хүсчээ. 

Сурагчдын олимпт 69 орны 3,662 тамирчин оролцох бөгөөд спортын 20 төрөлд өрсөлдөнө. Манай улсаас жүдо бөхийн төрөлд Д.Номин, Б.Батдаваа нар оролцох юм. БШУ-ы дэд сайд тамирчидтай уулзах үеэрээ спорт бол хүүхдийг зөв төлөвшил, хүмүүжилтэй, эрүүл чийрэг болгодог. Иймдээ ч ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, биеийн тамирын хичээлийн хөтөлбөрийг сайжруулах, секц дугуйланг хичээллүүлэх гээд бодлогоор анхаарч ажиллаж байгааг онцолсон.

Цаашид сурагчдын олимпт оролцох тамирчдын оролцоог нэмэгдүүлэх, спортын төлөвшлийг бий болгох чиглэлд Монголын сургуулийн спортын холбоотой хамтарч, дэмжиж ажиллахад бэлэн гэдгээ хэлсэн юм.

Сурагчдын XIX олимпын наадам болох Гимназиад-2022-д оролцох тамирчид:

ДОРЖПҮРЭВИЙН НОМИН

Оролцох төрөл: Жүдо бөхийн -57кг
Нийслэлийн лаборатори 1-р дунд сургуулийн 11е ангийн сурагч. Самбо, жүдо бөхөөр 2 жил хичээллэж байгаа. Жүдо бөхийн өсвөр үеийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл /2022 он/, Самбо бөхийн Залуучуудын УАШТ алт /2022 он/, Самбо, жүдо бөхийн аймаг, бүсийн аварга болон нэрэмжит тэмцээнүүдийн алт, мөнгө, хүрэл медалиудтай.

БАТХУЯГИЙН БАТДАВАА

Оролцох төрөл: Жүдо бөхийн -60кг
Баянчандмань ЕБС-ийн 12а ангийн сурагч. Самбо жүдо бөхөөр 6 жил хичээллэж байгаа. Жүдо бөхийн өсвөр үеийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний Алт /2020 он/, мөнгө /2018 он/ хүрэл /2021 он/, 2021 онд Жүдо бөхийн өсвөр үеийн азийн аваргад Монгол Улсаа төлөөлөн оролцож байсан. Самбо бөхийн өсвөр үеийн МУАШТ алт /2022 он/, Монголын хүүхдийн VI их наадмын аварга /2018 он/, Залуучуудын УАШТ хүрэл /2022 он/ медальтай. 

Эх сурвалж: БШУЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 11 цаг 23 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 11 цаг 32 мин "Хараал хүрсэн хот" 11 цаг 41 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 12 цаг 1 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 13 цаг 2 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 13 цаг 7 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 13 цаг 34 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 14 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 14 цаг 54 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top