Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өнөөдөр хуралдаж, энэ жилийн наадмыг зохион байгуулах найруулагчаар УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатарыг сонгожээ.
Тодруулбал, Хуралдаанд Урлаг соёлын салбар хороо наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа болон Төрийн хүндэтгэлийн концертыг зохион байгуулах найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарыг ажиллуулахаар санал оруулж, танилцуулсан юм.
Уг асуудлыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын гишүүд хэлэлцэн баталсан байна.
Сонирхуулахад, 2016, 2017, 2018 оны баяр наадмыг УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар, 2019 оны наадмыг Г.Цоггэрэл, 2020, 2021 оны наадмыг Б.Баатар нар найруулсан билээ.