x

Б.Лхагвасүрэн: Банкуудын IPO хийх хаалга нээлттэй

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Банкуудын IPO хийх талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Өнөөдрийн хэрэгжиж буй хуулиар системийн нөлөө бүхий банкууд 2022 оны долдугаар сарын 1-ний өдрөөс өмнө IPO хийх ёстой байсан.

Олон улсын жишгээс харахад IPO хийх зөвшөөрлөө авчхаад, сурталчилгаагаа хийх үйл явц сарын хугацаа багадаа шаарддаг. Тэгэхээр яаж ч бодсон энэ оны долоодугаар сарын 1-н гэхэд IPO хийж амжихгүй болчхоод байгаа юм. Банкууд анхнаасаа амжихгүй юм биш үү гээд асууж байсан. Төвбанкны зүгээс хууль бол хууль гэж байсан юм. 

Энгийнээр тайлбарлавал, IPO хийх нөлөө бүхий банкууд жижигхэн хаалгаар гүйлдэж орцгооно. Энэ хаалга 2022 оны долдугаар сарын 1-нд хаагдана. Хаагдсанаас хойш IPO хийх асуудал байхгүй. Гэтэл одоогийн нөхцөл байдлын хувьд хаалгаараа ч багтахгүй төвөгтэй байдалд байгаа учраас хаалга хугацааг нь л 2023 оны долдугаар сарын 1 болгож сунгая гэж байгаа юм.

Ийм учраас банкуудын IPO хийх хаалга нээлттэй тул хаалгаараа тайван ор. Нээлттэй хувьцаат компани болчихсон байх ёстой хугацаа нь 2023 оны зургаадугаар сарын 30 гэсэн үг. Мөн ОУВС-гаас хойшлуулах санал тавьсныг та бүхэн мэднэ. ОУВС-гийн үгэнд ороод ажлаа заалгаад хийнэ гэж байхгүй. Гэхдээ хэлж ярьсныг нь сонсоно.

Мөн Хөгжлийн Банкны асуудлын үеэр AQR зарлах нь төвөгтэй байсан. Хуульд орсон заалтын дагаа Монголбанк AQR (Активийн чанарын үнэлгээ) хийлгэнэ. Олон улсын жишгийг харахад таван жилд нэг удаа хийлгэж байгаа.

Одоо AQR хийх санхүүгийн тайлангийн он сарыг хэдэн гэж тавих нь чухал. Нэгдүгээр улирлын тайлан гарч байгаа учраас гуравдугаар сарын 30-ны тайлан дээр AQR хийхээр ярьж байна. Ирэх долоо хоногоос гэрээ зурагдчихна. Ингэхээр системийн нөлөө бүхий таван банканд нийтдээ хоёр сарын хугацаанд хийж дуусах төлөвлөгөөтэй байгаа" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top