x

БНХАУ-аас боомтуудын хэвийн ажиллагааг дэмжиж хүрээнд 4 сая юань хандивлав

Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Өмнөговь аймаг, Замын-Үүд сумын хил орчмын нутаг дэвсгэрт халдвар хамгааллын дэглэмийг чангатгах, хилийн боомтын хэвийн ажиллагааг дэмжих зорилгоор Хятадын талаас 4 сая юанийн тусламж өгчээ.

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Хилийн хамтарсан комиссын механизм, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны дэмжлэгээр Өвөр Монголын Өөртөө Засах Орны /ӨМӨЗО/ Бугат, Хөлөнбуйр, Баяннуур хот, Хянган, Шилийн гол аймаг, Эрээн хотоос өгч буй уг тусламжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагааг ӨМӨЗО-ы Ардын засгийн газраас 2022 оны тавдугаар сарын 11-ний өдөр “Эрээн хот”, “Ганцмод” боомтод зохион байгуулсан байна.

Энэ удаагийн тусламжаар амьсгалын аппарат, хамгаалалтын хувцас, PCR шинжилгээний төхөөрөмж, урвалж зэрэг 16 нэр төрлийн эмнэлгийн болон халдвар хамгааллын хэрэгсэл, бараа материалыг хүлээлгэн өгсөн нь тус комиссын шугамаар Монголын талд үзүүлсэн хоёр дахь удаагийн тусламж юм.

Эхний удаад 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Эрээн хот болон Ганцмод боомтод 300 мянган юанийн тусламжийг хүлээлгэн өгсөн бөгөөд тэдгээрийг Монголын талын хилийн аймгууд, боомтуудад халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, боомтын хэвийн ажиллагааг хангахад ашиглаж байна.

Тус ажиллагаанд Монголын талаас Хөх хотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг, Хятадын талаас ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Гадаад хэргийн албаны дарга Фү Юүнчүнь нар тэргүүлэн оролцож, Хятадын талын хилийн аймаг, хотуудын төлөөлөл байлцав.

Цар тахлын хугацаанд Монгол, Хятадын хилийн хамтарсан комиссын хамтын ажиллагаа эрчимжиж, “Монгол, Хятадын хилийн дэглэмийн гэрээ”-ний хэрэгжилтийг тогтмол хугацаанд хэлэлцэн дүгнэж, улсын хилийн дэглэмийг хүндэтгэн сахиулж, хоёр улсын харилцаа, хил орчмын нутаг дэвсгэрийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжилтийг идэвхтэй урагшлуулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө 2 цаг 0 мин ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа 2 цаг 5 мин Газрын тосны үнэ огцом буурчээ 5 цаг 6 мин Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, гарааны бизнес зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 5 цаг 14 мин COP17 хурал зохион байгуулах хорооны ээлжит хурал болов 5 цаг 21 мин Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ 5 цаг 30 мин Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу? 5 цаг 38 мин Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН 7 цаг 41 мин ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв 7 цаг 59 мин Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ 9 цаг 13 мин Ардчиллаа шинэчлэх цаг болжээ 9 цаг 18 мин Энэтхэгийн шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ 10 цаг 17 мин “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байна 10 цаг 21 мин Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 10 цаг 45 мин Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цувралууд 10 цаг 48 мин Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа 10 цаг 51 мин АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 10 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 11 цаг 11 мин “Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ Уржигдар 15 цаг 44 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна Уржигдар 15 цаг 39 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ...
Top