x

Үерийн даланд хог хаяхгүй байхыг уриалж байна

Геодези, Усны Барилга Байгууламжийн Газраас /ГУББГ/ нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн далан сувгийн цэвэрлэгээ, үйлчилгээг хийж байна.

Жил бүрийн хавар хийж заншсан цэвэрлэгээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 23, 27, 39 дүгээр хороонд байршилтай “Намгийн суваг” болон Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байршилтай Эрчим хүчний гудамж, Баруун уулын сувгийн төгсгөл хэсгийн сувагт их цэвэрлэгээ хийжээ. Мөн Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд байршилтай Ногоон нуурын үерээс хамгаалах байгууламж,  Сонгинохайрхан дүүргийн  2, 20-р хороонд байршилтай “Бага Наран, Зүүн наран” сувгуудад төлөвлөгөөт цэвэрлэгээний ажил хийгдэж үерийн ус чөлөөтэй нэвтрүүлэх боломжтой болгосон байна. 

ГУББГ нь 2021 оны үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн ашиглалт, цэвэрлэгээ үйлчилгээний ажлын хүрээнд 25 байршилд 21,225 метр куб лаг хагшаасыг цэвэрлэсэн бол 2022 онд 20 байршилд 12,411 м3 лаг хагшаас  /үерийн усаар хуралдаж тогтсон өвс ургамлын хаягдал, үерээс хуралдсан шороо/ цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгүүдэд тээвэрлэхээр төлөвлөн, график төлөвлөгөөний дагуу цэвэрлэгээний ажлыг эхлүүлжээ.

Тус газар нь нийслэлийн инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга байгууламжийн ашиглалт, засвар арчлалт, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг.

Үүнд:

  • Өндөржилт төлөвлөлт, инженерийн зураг төсөлд хяналт тавих

  • Үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан суваг 157,6 км;

  • Авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээ 222 км;

  • Замын болон хөрсний ус зайлуулах өргөлтийн насос станц нэг ширхэг 10,000 метр куб/цаг;

  • Улаанбаатар хотын зургаан  дүүргийн газрын доорх усны хяналт шинжилгээний ажил 3,532 ширхэг  шүүрт худаг, 3,845 ширхэг  үзлэгийн худаг, 45 ширхэг мониторингийн цооног зэргийг хариуцан ажиллаж байна.

“Үерийн далан суваг нийслэлийн иргэдийн, та бидний амь нас, эд хөрөнгийг болзошгүй үерийн аюулаас үргэлж хамгаалж байдаг тул их хотын иргэн та үерийн хамгаалалтын далан сувагт хог хаягдлаа битгий хаяарай. Цэлгэр, цэвэрхэн, аюулгүй хоттой болохын төлөө хамтдаа хичээцгээе” хэмээн ГУББГ-ын ажилтан, албан хаагчид уриалав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 11 цаг 24 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 11 цаг 32 мин "Хараал хүрсэн хот" 11 цаг 41 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 12 цаг 2 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 13 цаг 3 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 13 цаг 8 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 13 цаг 35 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 14 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 14 цаг 55 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top