x

Монголын Залуучуудын холбооны байрыг цэцэрлэг эсвэл эмнэлэг болгох хүсэлтийг Засгийн газарт хүргүүлжээ

Иргэдийн зүгээс Монголын Залуучуудын холбооны байрыг эмнэгэл болгох санал гаргасан. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын Залуучуудын Холбооны байр буюу олон нийтийн өмчийг хууль бусаар завшсан байж болзошгүй асуудлыг шалгуулж, дүгнэлт гаргуулахаар АТГ-т хандаад буй.

Тэгвэл “Монголдоо сайхан амьдаръя ажлаа хий” хөдөлгөөний залуучуудын зүгээс Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж буй залуус өнөөдөр мэдээлэл хийж, Монголын Залуучуудын холбооны байрыг цэцэрлэг эсвэл эмнэлэг болгох хүсэлтийг Засгийн газарт хүргүүлсэн талаар танилцууллаа. 

Энэ талаар Иргэн А.Ууганбаяр "Залуучуудын төлөөлөл гэдгийг попорсон төрийн хэлбэрдсэн гишүүдтэй тэмцэх ард түмний төлөөлөл гэж хэлж болно. ОХУ, Украины дайны асуудал манай улсын эдийн засагт үнэхээр хүнд тусаж байгаа. Төв талбайд болсон жагсаалын үеэр залуус 15 зүйл бүхий 270 шаардлагыг бичгээр хүргүүлсэн билээ. Энэ шаардлагын 74 хувь нь үнийн өсөлтийг хязгаарлах, 15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэх, 12 хувь нь шударга бус байдлыг халах, 12 хувь цалин нийгмийг баталгааг нэмэгдүүлэх гэсэн суурь шинэчлэлтэй холбоотой асуудал байсан.

Бид ажлын хэсэг бүрдүүлээд уг асуудлуудыг ажил хэрэг болгохын төлөө Засгийн газартай хамтарч ажиллаж эхлээд байна. Ямар нэг улс төрийн хүчний даалгавраар бид яваагүй. Талбай дээр ирсэн олон мянган залуучуудын итгэл найдварыг хөсөрдүүлэхгүйн тулд ажил хэрэг болгохоор зорьж байгаа юм.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах тал дээр хууль баталсан. Гэвч энэ нь түр гал унтраах зорилготой. Нийгмийн даатгалын санг тогтолцооны хувьд өөрчлөх шаардлагыг хүргүүлнэ. 

Төрийн хяналтын тухай хууль үйлчлэхгүй байна. Энэ хуулиа хэрэгжүүлж чадахгүй бол УИХ-ыг тараах тухайд асуудлыг ярих болно. Засгийн газар асуудлыг оруулж ирсэн байхад УИХ чөдөр тушаа болж байна. Ашиггүй олон орон тоо төрд бий. Дэд, тэргүүн дэд дарга нарыг татан буулгаач гэхээр УИХ-ын нэр бүхий гишүүд хамгаалж байна. 

Залуучуудын, Оюутны, Эмэгтэйчүүдийн холбоо ажлаа хийж байсан бол бид ингэж явахгүй. Тэд өнөөдөр бидний өмнөөс дуу хоолой болоод талбайд гарсан залуучуудын нэн тэргүүнд уриа лоозонгоо бариад явж байх ёстой байсан. Залуучуудын холбоо өрөөнүүдээ түрээсэлж ашиг хонжоо олдог. Хувийн эрх ашгаа урьтал болгоод нийтийн эрх ашгийг хоёрт тавьсан. Төсвийг үнэгүй зарж байхаар Залуучуудын холбооны байрыг цэцэрлэг юм уу, эмнэлэг болгож өгөөч гэсэн хүсэлтийг хүргүүлж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 11 цаг 25 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 11 цаг 33 мин "Хараал хүрсэн хот" 11 цаг 42 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 12 цаг 3 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 13 цаг 4 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 13 цаг 9 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 13 цаг 36 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 14 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 14 цаг 56 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top