x

ЭМГЭНЭЛ: ВЕРНЕР ТЕЙНЕРТ

ЭМГЭНЭЛ

ВЕРНЕР ТЕЙНЕРТ 

(1940-2022)

Бидний хайрт ах, аав, өвөө Вернер Тейнерт 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, гэр бүл, үр хүүхэд, анд нөхөд, хамт олон болон Монголын мал эмнэлгийн салбарт нөхөж баршгүй гарз тохиолдлоо.

Вернер Тейнерт нь 1940 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Герман улсын Бреслау хотын Брокау дүүрэгт айлын ганц хүү болон төрсөн. Бага насандаа эцэг эхийн гар дээр хүмүүжиж, 1946-1954 онд Кемниц хотын дунд сургууль, 1954-1958 онд Карл-Маркс хотын Фриедрих-Энгельсийн ахлах сургуулийг дүүргэж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 1958-1960 онд Герман улсын Үндэсний ардын армид хугацаат цэргийн алба хааж, 1960-1966 онд Лейпциг хотын Карл-Марксын нэрэмжит их сургуульд 11 семестрт суралцаж, малын их эмч мэргэжил эзэмшсэн. Улмаар 1966-1967 онд Лейпциг хотын Мокрена дүүрэгт малын эмчийн туслах болж, 1967 оны 5 дугаар сарын 1-нд малын их эмчийн эрхээ амжилттай хамгаалсан билээ.  

1967 онд Ейленбург хотын Добершутц мужын малын их эмчээр ажлын гараагаа эхэлж, тасралтгүй 11 жил ажилласан. 1978-1986 оны хугацаанд тус хотын мал эмнэлгийн даргын хариуцлагатай албыг хашиж байв.  

Тэрээр 1986 онд эдийн засгийн харилцан туслах орнуудын хамтын ажиллагааны хүрээнд БНМАУ-д “Малын эктопаразиттай тэмцэх” төслийг хэрэгжүүлэхээр ирсэн. Түүнээс хойш Монголын мал эмнэлгийг хөгжүүлэх үйлсэд  20 гаруй  жил үр бүтээлтэй ажилласан юм. Ингэхдээ монгол малыг эрүүлжүүлсэн, Монголын мал эмнэлгийн мэргэжилтнүүдийг шинэ түвшинд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан анхны шилдэг мэргэжилтэн байлаа.

Вернер Тейнерт нь 1990-1991 онд Германы хөгжлийн хамтын ажиллагааны агентурт (DAZ) төслийн удирдагч, 1992-1998 онд Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) шугамаар Монгол Улсын Хөдөө аж ахуйн яаманд төслийн удирдагчаар тус тус ажиллаж байв. Энэ хугацаанд Монголын мал эмнэлэгийн салбарыг хувьчлахад жинтэй хувь нэмэр оруулсан юм.  

Тэрээр 1998 оноос 2004 он хүртэл Монгол эмч нарыг ХБНГУ-д мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг удирдан Монголын мал эмнэлгийн холбооны гадаад харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байв. Мөн 2004-2006 онд Европын холбооны “Хөдөө аж ахуйн үйлчилгээг хөгжүүлэх” төслийг удирдсан ба үүний зэрэгцээ  Монгол орны цаа бугын тоо толгойг өсгөхөд идэвхийлэн ажиллаж, өвчлөлийг судлан эмчилгээний үр дүн гаргаж Монгол Улсыг анх удаа 1000 цаа бугатай болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан билээ.  Вернер Тейнер нь зөвхөн мал эмнэлгийн паразитологичоос гадна халуун орны хөдөө аж ахуй, мал эмнэлгийн чиглэлээр мэргэшсэн, орос хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшиж, франц, португал, англи, монгол хэлний мэдлэгтэй, салбарынхаа шилдэг мэргэжилтэн байлаа.  

Вернер Тейнертийн хичээл зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын Засгийн газрын “Найрамдал медаль”, Монгол Улсын Хөдөө аж ахуйн салбарын тэргүүний ажилтан, Улс хувьсгалын ойн медалиудаар тус тус  шагнагдаж байв.

Вернер Тейнерт маань хань ижилдээ халамжтай, үр хүүхэддээ энэрэлтэй, ах дүү хамаатан садандаа өмөг түшигтэй, өрөвч зөөлөн сэтгэлтэй, үнэнч шударга зантай, үргэлж хошин зангаар бусдыг инээлгэж, аз жаргал бэлэглэгч нэгэн байсан юм.

Түүний минь гэгээн дүр, ажилч хичээнгүй зан чанар үр хүүхэд, хань ижил  биднийхээ зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно. Мөнх тэнгэрийн орондоо амгалан нойрс доо.

2022 оны Тавдугаар сарын 9

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 11 цаг 24 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 11 цаг 32 мин "Хараал хүрсэн хот" 11 цаг 42 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 12 цаг 2 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 13 цаг 3 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 13 цаг 8 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 13 цаг 35 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 14 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 14 цаг 55 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top