x

Нарны замд хучилт хийх тул хөдөлгөөнийг Тавдугаар сарын 12-ноос хэсэгчлэн хаана

“Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд Нарны замд асфальт бетон хучилт хийхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу  хучилтыг Тавдугаар сарын 12-ны 00:00 цагт эхлүүлэх юм.

Нарны замын шинэчлэлийн талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Энхмандахаас тодрууллаа.

Тэрээр "Нарны замыг анх 2003 онд ашиглалтад оруулсан. Түүнээс хойш энэ зам дагуу барилгажилт нэмэгдэж, автомашины хөдөлгөөн ч эрс өссөн. 20 шахам жилийн нүүрийг үзэж буй Нарны замыг энэ жил шинэчлэхээр төлөвлөсөн. Шинэчлэлийн хүрээнд Энхтайваны  гүүрний зүүн талын нүхэн гарцаас Соёолжийн нүхэн гарц хүртэлх нэг километр авто замыг шинэчилнэ. Ингэхдээ замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүй, дөрвөн удаа хэсэгчлэн хааж хучилт хийнэ.  

Тодруулбал,

Эхний ээлжид Олимпын гүүрнээс Соёолжийн нүхэн гарц хүртэлх баруунаас зүүн чиглэлийн хөдөлгөөнийг 2022 оны тавдугаар сарын 12-ны 00:00 цагаас эхлэн тавдугаар сарын 14-ний 22:00 цаг хүртэл гурав хоногийн хугацаанд, 

Дараагийн удаад Соёолжийн нүхэн гарцаас Олимпын гүүр хүртэлх зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөнийг тавдугаар сарын 15-ний 00:00 цагаас эхлэн тавдугаар сарын 18-ний 22:00 цаг хүртэл гурав хоногийн хугацаанд хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, асфальт бетон хучилт хийнэ. Иймд иргэд,  жолооч нар маань дээрх хугацаанд Нарны замаас бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг хүсье" гэлээ.

Мөн тэрээр дараах асуултад хариулав.

-Нарны замд шинэчлэл хийх шаардлага яагаад үүссэн бэ?

-Авто замыг олон жил ашигласан тул шинэчлэх шаардлага тулгарсан. Замын хашлага л гэхэд олон жилийн эдэлгээнд эвдэрч муудсан, шинэчлэх нь зайлшгүй байсан. Авто замын хашлагыг шинэчлэн хийсэн байгаа. Нэлээд өндөр тавьсан. Замын хучилт нь гурван үеийн асфальтан хучилт байх учир өндөржилтийн зөрүү үүсэх магадлалтай тул хашлагыг өндөр тавихаас аргагүй байсан.

-Нарны замын хучилтыг 19 жилийн дараа шинэчилж байгаа юм байна. Энэ удаагийн шинэчлэлд хэдэн жилийн баталгаа өгөх вэ?

-Зам засварыг  тодорхой хугацаанд хийх төлөвлөлттэй байдаг. Урсгал засвар, ээлжит болон их засвар, бүрэн шинэчлэлт гэсэн төрөлтэй, төрөл тус бүрийг тусгайлсан хугацаанд хийдэг онцлогтой. Асфальтан хучилттай авто замд 13-15 жилийн дараа их засвар болон бүрэн шинэчлэл хийдэг. Жил болгон урсгал засварын ажлуудыг тогтмол хийх шаардлага, хэрэгцээ үүсдэг. Урсгал засварыг цаг алдалгүй хийгээд явахад замын асфальтан хучилтыг зохих хугацаа хүртэл нь бариад байх боломжтой.  

-Засвар хийхийн тулд замыг хаахаар түгжрэл үүсдэг. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Бид энэ бүгдийг тооцоолсон тул шинэчлэл хийх замыг бүхэлд нь биш, хэсэгчлэн хааж байгаа. Нэг километр замыг бүхэлд нь хаахгүйгээр эхний ээлжид 238 метр замыг хаана. Мэдээж тээврийн хэрэгслийн түгжрэл нэмэгдэх хэдий ч богино зайд, богино хугацаагаар зам хааж, ачаалал үүсгэхгүйг хичээсэн.

-Олимпын гүүрний дугуйн болон явган замыг хэзээ ашиглалтад оруулах боломжтой вэ. Зургаадугаар сарын 30-ны өдөр гэхэд ашиглалтад оруулах үүргийг Хотын дарга өгсөн. Тэр хугацаанд амжихаар байгаа юу?

-Хотын даргын өгсөн үүргийн дагуу төлөвлөгөө гарган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар явган хүний гүүрний өрөмдлөг хийж байна. Гүүрийн суурийг  газрын гүнд 25 метрт суурилуулна. Төмөр хийц эдлэл тавдугаар сарын 19-ний өдөр Монголд орж ирнэ. Суурь хийсний дараа угсралт эхэлнэ. Тээвэр саатахгүй бол ажлыг хугацаанд нь хүлээлгэн өгөх боломжтой.

-Явган хүний замыг хэдий хэрийн өргөнтэй тавих вэ?

-Явган хүний гүүр нь налуу зам болон шатаар зорчих гэсэн хоёр хувилбартай. Явган зорчигчид Их наяд худалдааны төвийн харалдаа замаар төмөр замын гарам даваад Нарны замынхаа урд талд гарах байдлаар төлөвлөсөн. Явган зам 2-3 метр өргөн, 35 метр урттай байгаа. Налуу замаа нэмж тооцвол, 200 метр орчим урттай явган хүний зам тавьж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 11 цаг 24 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 11 цаг 32 мин "Хараал хүрсэн хот" 11 цаг 41 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 12 цаг 2 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 13 цаг 3 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 13 цаг 8 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 13 цаг 35 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 14 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 14 цаг 55 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top