x

Н.Тавинбэх: Төсөл бүрэн хэрэгжиж дуусахад 10 мянган айл өрх төвлөрсөн дулаан хангамжид нэмж холбогдох боломж бүрдэнэ

Эрчим хүчний яам, Сангийн яам, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, олон улсын хөгжлийн ассоциаци хамтран Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж байна.

Төсөл хэрэгжсэнээр төрөөс эрчим хүчний салбарт баримтлах дунд хугацааны хөтөлбөрийн биелэлтийг хангах, Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу бий болох орон сууцны хороолол, нийгэм ахуйн барилга байгууламжуудыг дулааны эрчим хүчээр хангах техникийн боломжийг бүрдүүлэх, төвлөрсөн дулаан хангамжийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх юм.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан 41 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр 2021-2025 оны хооронд хэрэгжих Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлж байна. Эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж нь аль ч улс орны түрүүлж хөгжих шаардлагатай стратегийн салбар байдаг. Хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн санхүүжилт дээр Монгол Улсын Засгийн газар онцгой анхааран ажиллаж байна.

Улаанбаатар хотын хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 5-6 хувиар тогтмол өсч байна. Энэхүү төсөл бүрэн хэрэгжиж дуусахад 151 МВт буюу 10 орчим мянган айл өрхийн хэрэглээг төвлөрсөн дулаан хангамжид холбох техникийн боломж бүрдэж, 347 МВт-аар дулааны эрчим хүчийг хэмнэх судалгаа гарсан. Мөн дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэн, дамжуулах шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар 1.5 дахин нэмэгдэж, системийн төсгөглийн хэрэглэгчдийн дулааны эрчим хүчний чанар сайжирч, усны алдагдлыг 1.2 хувиар хэмнэх зэргээр байгаль орчин, нийгэм, эрүүл мэнд, эдийн засагт эерэг үр нөлөө бий болно” гэлээ.

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн дамжуулах сүлжээний насжилтийн 30 гаруй хувь нь ашиглалтын хугацаа дууссан. Төслийн хүрээнд дулаан хангамжийн салбарт тогтвортой байдлыг хангах дэд бүтцийн ач холбогдолд төвлөрч сонгосон. Мөн түүхий нүүрс хэрэглэдэг халаалтын зуух болон уламжлалт галлагаат зуухыг аажмаар хэрэглээнээс халах боломжтой. Ингэснээр дулааны хэрэглээ халаалтын тогтвортой найдвартай ажиллагаанд шилжиж, тэр хэрээр агаарын бохирдлын хэмжээ буурах юм.

Төслийн хүрээнд 2022 онд Хан -Уул дүүргийн 3-р хороонд байрлах 2.8км урт 5а магистраль шугам, БГД-ийн 3-р хороонд байрлах 1км урт 3г магистраль шугамын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн.

  1. 5а магситраль шугам:1969 онд ашиглалтад орж 53 жил ашиглагдаж буй “ДЦС-3” ТӨХК-ийн Дунд даралтын хэсэгт үйлдвэрлэсэн дулаан эрчим хүчийг хотын сүлжээнд дамжуулдаг

  2. 3г магистраль:1988 онд ашиглалтад орж 34 жил ашиглагдаж буй 1 км хос шугамыг  өргөтгөн шинэчилж, үл нэвтрэх сувагт оруулах барилга угсралтын ажил хийгдэнэ.

“УБДС” ТӨХК болон “ДЦС-3” ТӨХК-аас гаргасан техникийн тодорхойлолтыг үндэслэн МУ-д мөрдөгдөж байгаа норм стандартын дагуу дэвшилтэд технологи, техникийн шаардлага хангасан шугам, хоолой ашиглана. Шинэ хоолойнууд дамжуулах хүчин чадлыг 100 - 150 Гкал/цаг-аар нэмэгдүүлэх юм.

Төслийн хэмжээнд Улаанбаатар хотын зургаан дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах 12.8 км насжилтын хугацаа дууссан хуучин дулааны магистраль шугам, гурван насос станцыг өргөтгөн шинэчлэх барилга угсралтын ажил хийгдэх бөгөөд сонгогдсон гэр хорооллын шинэ бүсэд буюу БГД-ийн 7,8,11,12,13,15-р хороо, ЧД -ийн 6-р хороо, СБД-ийн 9-р хорооны нутаг дэвсгэрт дулаан хангамжийн сүлжээг өртгөтгөхөөр ажлын зураг төсвийг хийж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 11 цаг 32 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 11 цаг 40 мин "Хараал хүрсэн хот" 11 цаг 49 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 12 цаг 10 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 13 цаг 11 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 13 цаг 16 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 13 цаг 43 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 14 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 15 цаг 3 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top