x

Шангри Ла худалдааны төвийн хажууд байрлуулсан ТҮЦ-ийг нүүлгэжээ

Өчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Шангри Ла худалдааны төвийн хажууд өчигдөр Түргэн Үйлчилгээний Цэг (ТҮЦ) байрлуулсан байсан. 

Нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулсан уг ТҮЦ-ийг тухайн өдрийнх нь орой тус дүүргийн Засаг Даргын Тамгын Газар (ЗДТГ)-аас нүүлгэн шилжүүлэх үүрэг өгчээ. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр эрхлэх боломжтой болсон үйлчилгээний төрлүүдийн нэг нь ТҮЦ юм. 

Иймд ямар үндэслэлээр ТҮЦ-ийг нүүлгэсэн талаар Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас тодруулахад "Тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжтой үйлчилгээний нэг нь ТҮЦ мөн. Гэхдээ хот стандарттай байх ёстой. Энэ дагуу Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанаас ТҮЦ байрлуулах боломжтой байршлуудыг баталж өгдөг. Одоогоор дээд шатны байгууллагаас дүүргүүдэд баталж өгсөн холбогдох журам нь ирээгүй байна.

Гэхдээ худалдаа, үйлчилгээ эрхлэгчид хотын стандарт норм, дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулах үүрэгтэй гэдгээ маш сайн ухамсарлах ёстой. Тухайлбал, өчигдрийн нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан ТҮЦ л гэхэд замын эсрэг талаас цахилгаанд холбосон байгаа юм. Ямар нэгэн эрсдэл гарвал хэн хариуцах вэ.

Мөн дүүрэг дээр ТҮЦ-ийн зөвшөөрөл өгдөггүйг тодотгоё. Шангри Ла худалдааны төвийн хажууд байрлуулсан ТҮЦ-ийг нүүлгэсэн нь хэд хэдэн үндэслэлтэй. Тухайлбал, нийтийн эзэмшлийн зам талбай буюу явган хүний зам дээр байрлуулсан, мөн авто машины үзэгдэх орчныг хязгаарлаж байгаа юм. Иймд дүүргийн ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд уулзаж, нөхцөл байдлыг тайлбарлан ойлгуулсны үндсэн дээр тухайн иргэн ТҮЦ-ээ нүүлгэн шилжүүлсэн" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Нийслэлийн иргэд (172.69.252.150)
    Нэг хүний эрх ашгаар нийтийн эрх ашиг,хотын соёлч байдлыг хязгаарлаж үл болмой.Манайхан боломжийг нь жаахан чөлөөлөөд өгөхөөр арай дэндэх юм.Зайсан толгойн оройд ч ТҮЦ тавих шиг.Нэг өглөө л Сүхийн талбай,ордны дэргэд ТҮЦ тавихнээ.Даврахгүй шүү...
    2022 оны 05 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ 1 цаг 0 мин ”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө 2 цаг 4 мин ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа 2 цаг 9 мин Газрын тосны үнэ огцом буурчээ 5 цаг 10 мин Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, гарааны бизнес зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 5 цаг 18 мин COP17 хурал зохион байгуулах хорооны ээлжит хурал болов 5 цаг 25 мин Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ 5 цаг 34 мин Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу? 5 цаг 42 мин Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН 7 цаг 45 мин ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв 8 цаг 3 мин Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ 9 цаг 17 мин Ардчиллаа шинэчлэх цаг болжээ 9 цаг 22 мин Энэтхэгийн шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ 10 цаг 21 мин “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байна 10 цаг 25 мин Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 10 цаг 49 мин Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цувралууд 10 цаг 52 мин Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа 10 цаг 55 мин АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 10 цаг 58 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 11 цаг 15 мин “Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ Уржигдар 15 цаг 44 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ...
Top