x

"Улаанбаатар хотод 48 талбарт аж ахуйн нэгжүүд дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж байгаа"

Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Ивээлт цамхаг констракшн” ХХК-ийн удирдлагууд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдтэй уулзаж, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэв.

“Ивээлт цамхаг констракшн” ХХК нь тус хороонд дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэгчээр шалгаран ажиллаж буй бөгөөд иргэдтэй хийсэн уулзалтын үеэр иргэдэд дахин төлөвлөлтийн талаар танилцуулж, иргэдийн асуултад хариулт өгсөн юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар “Өнгөрсөн жилүүдэд дахин төлөвлөлтөд иргэдийн итгэх итгэл алдарсан нь харагддаг. Дахин төлөвлөлтөөс шалтгаалан иргэд хохирсон учраас болгоомжлол өндөр байгаа. Үүнтэй холбоотойгоор дахин төлөвлөлтөд олон хүндрэл, бэрхшээл гарч байна. Өнгөрсөн хугацаанд ажлын гүйцэтгэл хангалтгүй аж ахуйн нэгжүүдийн эрхийг цуцалсан. Одоогоор Улаанбаатар хотод 48 талбарт аж ахуйн нэгжүүд дахин төлөвлөлтийг хийж хэрэгжүүлж байгаа. Мөн дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэхийн тулд зарим том талбарыг жижиглэн, сонгон шалгаруулалтыг зарлаж эхэлсэн. Өнөөдөр уулзалтад ирсэн иргэд дахин төлөвлөлтийг дэмжиж байгаа ч шалгарсан аж ахуйн нэгжүүд иргэдийг хохироовол яах вэ гэсэн айдас байна. Мөн газрын үнэлгээтэй холбоотой асуудал ч бий. Иймд бид аж ахуйн нэгжид хугацаатай үүрэг даалгавар өглөө. Иргэд, аж ахуйн нэгжтэй гурвалсан уулзалтыг дахин хийнэ. Зөвхөн энэ талбар төдийгүй дахин төлөвлөлтийн бүх талбарт аж ахуйн нэгжүүдтэй хамтарч, гурвалсан уулзалтуудыг хийхээр төлөвлөсөн” гэлээ.

Иргэд газар, үл хөдлөх хөрөнгийн үнэ, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжтэй холбоотой зарим маргааны талаар санал, гомдлоо хэлж байлаа. Иймд Нийслэлийн Засаг даргын орлогч иргэдтэй дахин уулзаж, илүү ойр ажиллах, үүсэж буй хүндрэлийг шийдэхийг төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжид үүрэг болгосон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө 2 цаг 1 мин ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа 2 цаг 6 мин Газрын тосны үнэ огцом буурчээ 5 цаг 7 мин Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, гарааны бизнес зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 5 цаг 15 мин COP17 хурал зохион байгуулах хорооны ээлжит хурал болов 5 цаг 22 мин Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ 5 цаг 31 мин Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу? 5 цаг 39 мин Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН 7 цаг 42 мин ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв 8 цаг 0 мин Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ 9 цаг 14 мин Ардчиллаа шинэчлэх цаг болжээ 9 цаг 19 мин Энэтхэгийн шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ 10 цаг 18 мин “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байна 10 цаг 22 мин Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 10 цаг 46 мин Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цувралууд 10 цаг 49 мин Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа 10 цаг 52 мин АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 10 цаг 55 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 11 цаг 12 мин “Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ Уржигдар 15 цаг 44 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна Уржигдар 15 цаг 39 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ...
Top