x

"Монгол улсад жилд хамгийн багадаа 100 сая тарьц, суулгац бэлтгэх шаардлагатай"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Шведийн Хаант Улсын Ой судлалын хүрээлэнгийн Экеба дахь туршилт, судалгааны төв, Шведэд төвтэй Нордикийн Генетик нөөцийн төв, төрийн өмчийн ойн аж ахуйн “Sveaskog” компанийн Халлсберг дахь мод үржүүлгийн газарт тус тус ажиллалаа.

Швед улсад модыг “ногоон алт” хэмээн нэрлэдэг бөгөөд ойг тарьж ургуулах, нөхөн сэргээх замаар ойн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулсан арвин туршлагатай.

Тус улсын Ой судлалын хүрээлэн нь ойн менежмент, эдийн засаг, бүтэц, зохион байгуулалт, ойн генетик, экосистем дэх үйлчлэл зэргийг хамарсан суурь судалгааг хийж, хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг талаараа танилцууллаа. 

Харин Шведэд төвтэй Нордикийн генетик нөөцийн төв нь дэлхийн өнцөг булан бүрд ургадаг нэг сая гаруй ширхэг ургамлын үрийг хадгалдаг бөгөөд сургалт, судалгаа болон тарьц үржүүлгийн зориулалтаар үрээ нийлүүлдэг байна.

Нордикийн генетик нөөцийн төвийн Гүйцэтгэх захирал Лиз Люкке Стеффенсен хэлэхдээ “Ойн экосистемд биологийн олон янз байдал онцгой чухал бөгөөд олон төрлийн мод, ургамал бүхий ой илүү эрүүл, тэсвэртэй байдаг. Ийм учраас улс орон бүр генетик нөөцөө хамгаалахад анхаарал хандуулах ёстой” хэмээн онцолж байв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар энэ үеэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсад үрийн аж ахуй байгуулах, ургамлын генетик нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх болон энэ чиглэлээр мэргэжилтнүүдээ тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, мэргэжил дээшлүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.

Швед улс нь жилд 400 сая орчим модны тарьц, суулгац бэлтгэдэг бөгөөд үүний 140 саяыг төрийн өмчийн “Sveaskog” компани дангаараа бэлтгэн хувийн болон улсын хэрэгцээнд нийлүүлж байна. Тус компани нь Швед улсын ойн сангийн 14 хувийг эзэмшиж, 2021 онд 1.3 тэрбум крон ногдол ашгийг төвлөрүүлжээ.

“Sveaskog” компани нь тайрсан нэг мод тутамд гурван тарьц суулгах зарчмыг баримталдаг. Халлсберг дахь мод үржүүлгийн газар нь тарьц үржүүлгийн бүрэн автоматажсан технологиор жилд 20 гаруй сая тарьц, суулгац бэлтгэж байна. Энд ургуулсан тарьц, суулгацыг нэг жилийн дараа тарихад бэлэн болдог хэмээн танилцууллаа.

Монгол Улсад одоогоор 200 гаруй мод үржүүлгийн газар ажиллаж байгаа бөгөөд жилд 10 сая орчим тарьц, суулгац нийлүүлэх боломжтой. Харин “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилтуудыг биелүүлэхийн тулд жилд хамгийн багадаа 100 сая тарьц, суулгац бэлтгэх үндэсний чадавхыг бүрдүүлэх шаардлагатай юм.

Иймд дотоодын мод үржүүлгийн газруудын чадавхыг сайжруулах, орчин үеийн автоматажсан технологийн шийдэл, инновацыг нэвтрүүлэх, цаашлаад ойн аж ахуйн салбарт төр, хувийн хэвшлийн хамтарсан зөв менежментийг сонгон авч төлөвшүүлэх нь чухал байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 2 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 6 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 8 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 41 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 1 цаг 17 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 3 цаг 4 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 3 цаг 25 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 3 цаг 34 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 3 цаг 43 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 3 цаг 55 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 4 цаг 3 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 4 цаг 7 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 4 цаг 11 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 4 цаг 15 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 4 цаг 50 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top