x

Аи-92 шатахууны үнэ 5-6 дугаар сард өсөхгүй, тогтвортой байх боломж бүрджээ

Шатахууны хангамж, нөөц, Засгийн газраас үнийг тогтворжуулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, импортлогч “Роснефть” компанитай хийсэн хэлцлийн талаар УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал мэдээлэв. Тэрээр Засгийн газраас өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш газрын тосны бүтээгдэхүүн, тэр дундаа Аи-92 шатахууны нөөцийг бүрдүүлэх талаар ажиллаж, 30-35 хоногийн нөөцийг 45 хоног болгосон талаар дуулгалаа. Үүнийг импортлогч ААН-үүд барьж нөөц хэвийн нөхцөлд байгаа гэв. Үнэ тогтворжуулах хуулийн хүрээнд шатахууны нийлүүлэлтийг онцолж авч үзсэнийг тодотгов.

Аи-92 автобензиний хувьд Онцгой албан татварыг 2018 оноос тэглэсэн шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж, дээрээс нь энэ оны 4 дүгээр сарын 22-ноос гаалийн татварыг он дуустал мөн тэглээд байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод Аи-92 авто бензиний жижиглэнгийн үнэ 2390 төгрөг байна.

Дизелийн түлшний хувьд нэг тонн нь Сингапурын хөрөнгийн биржийн ханшаар тооцоолж, хилийн оруулж ирж буй үнэ 1047 ам.доллар болж байгаа. Энэ нь нэг литр нь 3714 төгрөг гэсэн үг. Засгийн газраас түлшний үнийг тогтвортой хадгалж, хангамжийг хэвийн байлгах үүднээс Онцгой албан татварыг он дуустал тэглээд байгаа. 4 дүгээр сарын эхээр литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдсэн үнийг хэрэв Онцгой албан татварыг тэглэхгүйгээр тооцвол дээрх 3714 төгрөг байна. Өнөөдрийн байдлаар 3380 төгрөгөөр борлуулж байна.

Дэлхийн зах зээл дээр Аи-92 автобензин болон дизелийн түлшний үнэ өнгөрсөн онд 60-71.3 хувиар өсөж 2013 оноос хойш үзэгдээгүй өндөр өсөлттэй явж ирсэн. Энэ нь он гарсаар эхний 4 сард 45.8 хувиар мөн өссөнийг онцолж, шатахууны эрэлт, нийлүүлэлтийг хоёр талаас нь харж авч үзэх ёстойг хэллээ. Дээрх нөхцөлд манай улс Аи-92 автобензинийг энэ оны 4 дүгээр сард нэг тонныг нь 1110 ам.доллароор худалдан авсан. Энэ үнийг өртөгөөр тооцвол нэг литр нь 3330 төгрөг гэсэн үг. Харин ОХУ-ын манай гол импортлогч “Роснефть” компанитай хийсэн ээлжит хэлцлийг баталгаажуулсны үр дүнд Аи-92 автобензинийг нэг тонныг 840 ам.доллар болгон, энэ үнээр нийлүүлэхээр боллоо гэдгийг дуулгав. Энэ нь литр тутамд 940 төгрөгөөр нэмэгдэж, 3330 төгрөгт хүрэх байсан үнийн өсөлтөөс сэргийлж, 5-6 дугаар сард үнэ тогтвортой байх боломжийг бүрдүүлж байгаа аж.

Түүнчлэн ОХУ-д ажиллах үеэрээ тус улсын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд А.В.Груздевтэй уулзаж, манай уул уурхайн үйлдвэрлэлд нэн шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг Оросын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэхэд гарч болзошгүй хүндрэлийг шуурхай шийдвэрлэхэд хамтран ажиллахаар тохирсоныг мэдээллээ.

Энэхүү мэдээллийн дараа тэрээр этгүүлчдийн асуултад хариулав.

-“Роснефть”-ээс авах шатахууны төлбөрийг ам.доллароор хийх үү? Төлбөрийн нөхцөлийг хэрхэн шийдэв?

-Шатахууны үнийг тогтворжуулах үүднээс 4-5 дугаар сард нийлүүлэх нефть бүтээгдэхүүний урьдчилгаа төлбөр 100 сая ам.долларыг шилжүүлнэ. Рублийн ханш 71 төгрөг байгаа, тооцоо хийгээд үзэхэд 7.1 тэрбум рубль шилжүүлэхээр байгаа. Ийм хэмжээний рублийг Монголын зах зээл дээрээс босгох хэцүү, Тиймээс рублийг Лондонгийн бирж дээрх харьцах ханшаар тооцон ам.доллароор нийлүүлнэ.

ОХУ-д хийсэн уулзалтаар цаашдаа нефть бүтээдэхүүний гүйлгээнийхээ арилжааг ам.доллароор хийх боломжгүй болох юм уу, гацаа үүсэх нөхцөлд рубль болон бусад валютаар хийх боломжийг манай талаас тавьж, үүнийг хоёр талаасаа судалж хийхээр ярилцаж байгаа.

-Хаврын тариалалтад шаардагдах шатахууны нөөц, хүрэлцээ хэр байгаа вэ?

-Хаврын тариалалтад ХХААХҮЯ-наас авсан судалгаа мэдээгээр нийт 20 мянган тонн дизель түлш хэрэгтэй байгаа. Бидэнд энэ хэмжээний түлш шатахуун нийлүүлэх хангалттай нөөц бололцоо байгаа.

-ОХУ-д хийсэн уулзалтаар ямар ямар асуудлыг ярилцан шийдэв?

-Та бүхэн мэдэж, БНХАУ ковидын хориотой, хил хаасан, хязгаарлалттай байгаа. Үүнтэй холбоотойгоор манай улс уул уурхайн салбарын зарим үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс зарим шаардлагатай бодис, бүтээгдэхүүнийг Владивостокоор дамжуулан ОХУ-аас транзит тээврээр авах гарцыг судалж байна. Энэ саналыг ОХУ-ын талд тавьж транзит тээврийн зөвшөөрлийг хүссэн. Энэ талаар хамтран ажиллахаар тохиролцсон.

Харин “Роснефть”-тэй хийсэн ээлжит хэлцлээр манай улс ирэх саруудад 120 мянган тонн (сард 40 мянган тонн)-ыг авах захиалгыг гэрээнд тусгасан. Үүнийн хүрээнд дотооддоо шатахуун импортлогч компаниудад Монголбанкнаас арилжааны банкуудаар дамжуулан хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Ингэснээр дээрх хэмжээний шатахууны нөөцийг бүрдүүлж байна. Энэ бол төсвийн татаас биш. Төсвөөс нэг ч төгрөг гарахгүй.

-Сүүлийн үед манай улс бусад улсаас үнэтэй нефть бүтээгдэхүүн авдаг гэсэн шүүмжлэл гараад буй. Энэ талаар тайлбарлана уу?

-Олон улстай (дэлхийн 100-гаад оронтой) харьцуулж жишээ нь, дизель түлшийг аваад үзэхэд манай улс 1.002 ам.доллароор нэг литрийг нь авч байгаа. Энэ нь дэлхийн дунджаас 45 орчим хувиар бага байгаа юм. Казахстан, Колумб, Саудын Араб, Азербайжан, Ирак зэрэг газрын тосыг их хэмжээгээр олборлон үйлдвэрлэгч орнууд манайхаас хямд үнээр борлуулдаг. Бусад улс орон манайхаас илүү өндөр өртөгөөр худалддаг. Энэ нь агаарын бохирдлыг бууруулах зэрэг янз бүрийн албан татвараар нэмэгдэн илэрч гардаг. Жишээ нь, Хонгкогт дизель түлшийг литрийг нь хамгийн өндөр 2.098 ам.доллар буюу бараг 3 ам.доллароор зардаг. Үүгээр авч үзэхэд манай улс дизель түлшийг хамгийн хямдаар борлуулж буй орны тоонд ордог. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 11 цаг 36 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 11 цаг 44 мин "Хараал хүрсэн хот" 11 цаг 53 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 12 цаг 14 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 13 цаг 15 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 13 цаг 20 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 13 цаг 47 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 14 цаг 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 15 цаг 7 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top