x

Монгол улс "Хэвлэлийн эрх чөлөө"-ний индексээр 22 байр ухарч 90-д жагслаа

Ази, Номхон Далайн бүс нутаг: Мэдээллийг хэмжээ хязгааргүйгээр хянах нь

Хэвлэлийн эрх чөлөө эрс доройтсоныг хоёр томоохон үйл явдал харуулж байна. Мьянмарт 2021 онд болсон цэргийн эргэлтийн үеэр сэтгүүлчдийг харгисаар нухчин дарж байв. Ингэснээр RSF-ийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийн доогуурт (180-аас 176-д) жагссан тус улс хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хамгийн ихээр баривчлан хорьсон улсын нэг болсон. Афганистанд (156-д) Талибанчууд засгийн эрхийг авсан үеэс хойш сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нөхцөл байдал улам дордож, тэд бүх төрлийн айлган сүрдүүлэг, хүчирхийллийн бай болж байна.

Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг Ази, Номхон далайн бүс нутагт ч мөн адил бүтцийн асуудал нөлөөлж байна. Үүний нэг нь Засгийн газраас мэдээлэлд хэмжээ хязгааргүй хяналт тавих бодлого юм. Хойд Солонгос (180-д) хэвлэлийн эрх чөлөөг хамгийн муу хангасан орон бол Хятад (175-д) мэдээллийг хянах загварыг улс дотроо төдийгүй хилийн чанадад өргөжүүлсээр байна. Ийнхүү өдгөө Бээжингийн хяналтад байгаа Хонгконг (148-д)-ын хагас автономит бүс нутаг 2022 оны индексийн жагсаалтад огцом буюу хамгийн ихээр буурсан (68 байраар) үзүүлэлттэй байгаа юм. Вьетнам (174-т) болон Сингапурын (139-д) засгийн газрууд ч мөн адил хэвлэл мэдээлэлд тавих хяналтаа чангатгасан.

Илүү ардчилсан гэгддэг орнуудын хувьд, Энэтхэг (150-д), Шри Ланка (146-д), Филиппин (147-д) зэрэг хэт авторитар бөгөөд (эсвэл) үндсэрхэг үзэлтэй засгийн газрууд хэвлэл мэдээлэлд дарамт шахалт үзүүлсээр буй. Нобелийн Энхтайвны шагналт Мария Ресса зэрэг шүүмжлэлтэй хандсан зарим сэтгүүлчдийн эсрэг зохион байгуулалттайгаар дайрч давшилж байна.

Томоохон аж үйлдвэрийн бүлгүүдийн нөлөөлөл дор тус бүс нутгийн сэтгүүлчид, редакцийн ажилтнууд өөрийн цензурт автаж, хэвлэл мэдээлэлд хянал тавих явдал хүчээ авч байна. Үүнийг Япон (71-д), Өмнөд Солонгос (43-т), Австрали (39-д) улсуудын жишээнээс харж болно.

Харин эсрэгээрээ, Монгол (90-д), Бутан (33-т), Зүүн Тимор (17-д) зэрэг орнуудад шинээр хөгжиж буй ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүл зүйн чөлөөт үйл ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж байна. Улс төр, эдийн засгийн нөлөөллийн эсрэг институцийн хамгаалалтыг бүрдүүлснээр Шинэ Зеланд (11-д) бүс нутагтаа үлгэр жишээ болно.

Эх сурвалж: Globe International Center

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 11 цаг 37 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 11 цаг 45 мин "Хараал хүрсэн хот" 11 цаг 54 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 12 цаг 15 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 13 цаг 16 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 13 цаг 21 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 13 цаг 48 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 14 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 15 цаг 8 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top