x

Японы Засгийн газраас МУГЖ Д.Сосорбарамд Мандах нар одон гардуулна

Япон Улсын Засгийн газраас 2022 оны хаврын одон гардуулах Гадаад иргэдийн нэрсийн жагсаалтыг зарлав. Монгол Улсаас уг одонг Ц.Даваадорж болон Д.Сосорбарам нар хүртэхээр болжээ. 

Төрийн соёрхолт, Монгол Улсын Гавьяат Жүжигчин Догмидын Сосорбарам нь 1978 онд Улсын Багшийн дээд сургуулийг кино драмын анги төгссөний дараа Улсын Драмын Эрдмийн театрын жүжигчнээр ажиллаж хугацаандаа олон сайхан дүр бүтээж байв. 1990 оноос хойш Монголд өрнөсөн ардчилсан хөдөлгөөнд манлайлах үүрэг гүйцэтгэж байснаас улбаалан ардчилсан нийгэм руу шилжсэн шилжилтийн үеэс эхлэн тууштай дэмжиж ирсэн Япон Улстай харилцах харилцааг чухалчлан үзэх болсон.

Тэрбээр 2007 оны “Монгол дахь Японы жил” (Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой)-ийн хүндэтгэлийн концерт болон 2015 онд Японы Зүүн хойд бүс нутагт болсон байгалийн гамшигт зориулсан хандивын тоглолт (Иватэ муж)-д оролцохын хамт 2016 онд японы алдарт дуучин Яширо Аки Монгол Улсын соёлын элчээр томилогдох үед хийсэн тоглолтын ерөнхий найруулагчаар ажиллахын зэрэгцээ тоглолтод хамтран оролцжээ. 

Мөн 2019 онд Соёлын харилцааны хэлэлцээр байгуулсны 45 жилийн хүндэтгэлийн тоглолтод Морин хуурын чуулгатай хоршиж дуулсан бөгөөд 2020 оны Япон Улсын Цог Жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалтад хоёр орны Төрийн дууллыг эгшиглүүлэх зэрэг дуу, бүжгээр дамжуулан хоёр орны соёлын харилцааны гүүр болж чухал үүрэг гүйцэтгэсэн нь хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдалт нөхөрсөг харилцааг хөгжүүлэхэд үлэмж хувь нэмрээ оруулсан байна. 

Иймээс түүний Япон, Монгол хоёр орны дуу, бүжгээр дамжсан харилцаа болон харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрийг үнэлж, “Мандах нар”одонгийн “Алт, мөнгөн туяа” зэрэглэлийн одон гардуулахаар болжээ. 

Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн төвийн захирал Цэнддаваагийн Даваадорж нь 1983 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг төгсөөд Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд удаагүй байсан 1993 онд Засгийн газрын тэтгэлэгт оюутны хувиар эдийн засгийн судалгааг гүнзгийрүүлэн судлахаар Шига их сургуульд эдийн засгийн магистрын улмаар Киотогийн их сургуулийн докторын зэргийг тус тус хамгаалсан. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн профессорын хувьд Японд суралцаж байсан туршлага, японы жишээнд тулгуурлан макро эдийн засгийн ухааны хичээл заахын зэрэгцээ Нагоя болон Сайтамагийн Их сургуульд Монголын эдийн засгийн талаар илтгэл тавьж, лекц уншиж байсан зэргээр хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулжээ. 

Түүний дараа МУИС-ийн дэд захирлаар амжилттай ажиллахын зэрэгцээ 2002 оноос 2011 он хүртэл Япон, Монгол хоёр орны харилцааны нэгэн бэлгэ тэмдэг болох Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн төвийн дэд захирлаар, 2012 оноос өнөөг хүртэл захирлаар ажиллаж ирэхдээ Монгол дахь япон хэлний боловсрол олгох, япон соёлыг танилцуулах мөн бизнесийн салбар дахь хүний нөөцийг хөгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэн хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдалт нөхөрсөг харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан байна. 

Иймээс түүний Япон, Монгол хоёр орны эрдэм шинжилгээний харилцаа болон харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрийг үнэлж, Одонгийн төрөл: "Мандах нар" одонгийн "Тууз бүхий Алтан туяа" зэрэглэлийн одон гардуулах аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 11 цаг 44 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 11 цаг 52 мин "Хараал хүрсэн хот" 12 цаг 1 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 12 цаг 22 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 13 цаг 23 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 13 цаг 28 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 13 цаг 55 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 14 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 15 цаг 15 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top