Баянгол дүүрэг нь 25 хороотой бөгөөд 80 гаруй хувийг орон сууцны хороолол эзэлдэг. Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 997 орон сууц байгаагаас зайлшгүй засвар хийх шаардлагатай 280 орчим байр байгаа юм. Тэгвэл өнгөрсөн онд дүүргийн хэмжээнд улсын төсвийн 10,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 15 хорооны 30 байранд фасад, дулаалгын ажлыг он дамнуулан хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ ажил он дамнан үргэлжилж байна.
Дээрх ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар 12 хорооны 18 байранд дулаалгын ажлыг эхлүүлснээс 2 байрны дулаалгын ажил дууссан бол 16 байрных үргэлжилж байгаа юм.
ДУЛААЛГЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙГАА БАЙРНУУДЫН БАЙРШИЛ:
Нэгдүгээр хороо
-
57-р байр, 9 давхар, орц 2
-
61-р байр, 9 давхар, орц 2
-
68-р байр, 9 давхар, орц 2
Гуравдугаар хороо
-
50 байр, 5 давхар, орц 4
Дөрөвдүгээр хороо
-
2а байр, 5 давхар, орц 4
-
54 байр, 5 давхар, орц 4
Тавдугаар хороо
-
12б байр, 9 давхар, орц 4
Зургаадугаар хороо
-
15 байр, 9 давхар, 2 орц
Наймдугаар хороо
-
9б байр, 9 давхар, 2 орц
-
14 байр, 9 давхар, 3 орц
Есдүгээр хороо
-
Сот 2-2 байр, 9 давхар
Арван гуравдугаар хороо
-
2б, 2в байр, 9 давхар, 3 орц
Арван дөрөвдүгээр хороо
-
11 байр, 9 давхар, 2 орц
-
18 байр, 9 давхар, 4 орц
Арван тавдугаар хороо
-
32 байр, 5 давхар, 2 орц
-
30 байр, 12 давхар, 1 орц
Арван долоодугаар хороо
-
36и байр, 9 давхар, 3 орц (дууссан)
Арван наймдугаар хороо
-
43 байр, 12 давхар, 3 орц