x

БОАЖЯ-наас олгодог бүх тусгай зөвшөөрлийг цахимжууллаа

БОАЖЯ-наас олгодог 20 тусгай зөвшөөрлийг цахимжууллаа.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Хүсэлт гаргасан иргэн миний зөвшөөрөл хэн гэдэг хүн дээр хэд хонож байгааг өөрөө харах боломжтой. Удахгүй Засгийн газраас ан агнуурын тусгай зөвшөөрлийн квотыг тогтооно. БОАЖЯ бүх мэдээллээ ил тод болгоно" гэлээ.

Тусгай хамгаалалттай болон дархан цаазат газрын тухайд хаана байрлалтай, хэдэн га газрыг ямар регистрийн дугаартай аж ахуйн нэгж эзэмшиж байгаа, анх хэзээ зөвшөөрөл авсан зэрэг мэдээлэл багтсан байна. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхдээ нэгдсэн санд тусгай зөвшөөрлийн хүсэлтийн мэдээлэл төвлөрүүлэх, шийдвэрийн хугацааг богиносгох, гар ажиллагааг автомажуулахаар тусгай зөвшөөрлийг цахимд шилжүүлжээ.

Үүнд:

1. Aмьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, зүйлийг гадаадад гаргах тухай

2. Амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд зүйлийг гадаадаас оруулах

3. Ан агнах тусгай зөвшөөрөл

4. Ан амьтны мэргэжлийн байгууллагын эрх

5. CITES-ийн Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсад худалдаалах тухай конвенцийн зөвшөөрөл

6. Байгалийн ховор ургамлыг түүж бэлтгэх

7. Байгалийн ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйлийг гадаадад гаргах

8. Байгалийн ургамлын мэргэжлийн байгууллагын эрх олгох

9. Ургамал тэдгээрийн, гаралтай түүхий эд зүйл, ойн дагалт баялгийг гадаадаас оруулах зөвшөөрөл олгох

10. Усны мэргэжлийн байгууллагын эрх олгох, сунгах, цуцлах

11. Газар ашиглах эрхийн хугацаа сунгах

12. Байгаль орчинд нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх олгох

13. Газрын хэвлийн нөхөн сэргээлт хийх мэргэжлийн байгууллага Байгаль орчны аудит хийх эрх бүхий мэргэжлийн байгууллагын эрх олгох

14. Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан бүтээгдэхүүн тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах

15. Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис импортлох, худалдах, ашиглах зөвшөөрөл олгох

16. Аюултай хог хаягдал экспортлох

17. Нэн ховор ургамлыг судалгаа шинжилгээний зориулалтаар түүж бэлтгэх

18. Байгалийн ургамал судалгаа шинжилгээний зориулалтаар гадаад улсад гаргах

19. Байгаль орчны аудит хийх эрх бүхий мэргэжлийн байгууллагын эрх авах, зөвшөөрөл

20. Тусгай хамгаалалттай газар ашиглах зөвшөөрөл-үүд багтсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 11 цаг 43 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 11 цаг 51 мин "Хараал хүрсэн хот" 12 цаг 1 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 12 цаг 21 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 13 цаг 22 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 13 цаг 27 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 13 цаг 54 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 14 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 15 цаг 14 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top