Улсын бүртгэлийн байгууллагын байцаагч иргэн Т.Ганболдын хүсэлтээр гэрлэлтийн гэрчилгээг нь хүчингүй болгосон гэх асуудал олны анхаарлын төвд байгаа билээ. Тэгвэл иргэн Х.Янжигаажидын нэхэмжлэлтэй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаан өчигдөр болжээ.
Тус шүүх хуралдаанаар иргэн Т.Ганболд, Х.Янжигаажид нарын гэрлэлтийг "хүчингүй болгосон" улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл, шүүхээс иргэн Х.Янжигаажидын нэхэмжлэлийг бүхэлд хангасан буюу иргэн Т.Ганболд, Х.Янжигаажид нарын гэрлэлтийг хүчинтэй гэж үзжээ.
Сануулбал, “Иргэн Т.Ганболд 2021 оны аравдугаар сард УБЕГ-т хандаад, гэрлэсний бүртгэл хүчингүй болгуулъя. Би хэзээ ч өөрийн биеэр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж байгаагүй, энэ гэрлэлт бол хууль бус гэх гомдол мэдээллийг өгсөн. Үүний дагуу холбогдох хяналтын улсын байцаагчийн “хүчингүй болгох” шийдвэр гарсан байдаг” хэмээн өчигдөр УБЕГ-аас мэдээлсэн юм.