x

"Орон сууцнууд тийм ч өндөр биш байгаа энэ байдлыг ашиглаад, гүүрэн замуудыг яаралтай хийх хэрэгтэй"

Улаанбаатар хотод тулгамдаж буй томоохон асуудал болох авто замын түгжрэлийг бууруулах талаарх ээлжит хэлэлцүүлэг боллоо.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг нар оролцож, түгжрэлтэй холбоотой хэрэгжиж буй ажил, цаашдын төлөвлөгөөний талаар танилцууллаа.

Хэлэлцүүлэгт мөн нийслэлийн 204 хорооны Засаг дарга оролцон, санал бодлоо солилцов. Өнөөгийн байдлаар нийслэлийн түгжрэлийг бууруулахад хамгийн ихээр нөлөө үзүүлэх гол ажил бол нийтийн тээврийг шинэ түвшинд гаргах LRT төсөл. Түүнээс гадна нийслэлийн хэмжээний түгжрэлийг шийдвэрлэхийн тулд дүүрэг, хороо ч мөн дотооддоо тулгарч буй асуудлаа хэлэлцэж, холбогдох алба, газруудад хэрэгжүүлэх ажлын санал, хүсэлтээ хүргэснээр тухайн ажил цаашдын төлөвлөгөөнд тусгагдаж, хэрэгжих боломжтой болно.

Иймд хэлэлцүүлгийн үеэр Засаг дарга нар хороондоо тулгарч буй асуудал, нийслэлийн түгжрэлийг бууруулахын тулд хорооны хэмжээнд авч болох арга хэмжээний талаар санал хэлж байлаа.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны Засаг дарга П.Дэлгэрдалай "Түгжрэл бууруулах LRT төслийг дэмжиж байгаа. Улаанбаатар хотын төвд төвлөрөл ихтэй байгаа нь түгжрэлд нөлөөлж байгаагаас гадна Баянзүрх дүүргийн хувьд зүүн тийш тэлж байгаа учраас хөнгөн галт тэрэгний шугамыг хотын зах руу уртасгаасай гэж хүсэж байна" гэв.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Ц.Гомбосүрэн "Автобус хоорондын хугацаа урт, автобус хүйтэн, бас эвдрэлтэй байдаг учраас хотын алслагдсан хороодын иргэд ажил, гэртээ ирж очиход хүндрэлтэй байна. Тиймээс Баянзүрх дүүргийн 14 болон 20 дугаар хороо зэрэг алслагдсан хороод руу хөнгөн галт тэрэг явуулдаггүй юмаа гэхэд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, автобус хоорондын зорчих цагийг ойртуулж, автобусны буудлуудыг сайжруулах хэрэгтэй" гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны Засаг дарга Л.Бямбадорж "Асуудлыг илүү том зургаар хармаар байна. Улаанбаатар хот бол хөгжиж буй улсын нийслэл. Орон сууцнууд тийм ч өндөр биш байгаа энэ байдлыг ашиглаад, гүүрэн замуудыг яаралтай хийж, дэд бүтцүүдээ сайжруулах хэрэгтэй. LRT бол зөв төсөл, тиймээс иймэрхүү төслөө иргэд, олон нийтэд сайн тайлбарлан таниулах нь зүйтэй" гэсэн юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 11 цаг 44 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 11 цаг 53 мин "Хараал хүрсэн хот" 12 цаг 2 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 12 цаг 22 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 13 цаг 23 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 13 цаг 28 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 13 цаг 55 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 14 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 15 цаг 15 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top