x

"Цас хайлуулах бодис цацсаны улмаас хашлага хамуурч, элэгддэг учраас сольдог"

2022 оны төсвийн жилд нийслэл Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсөв болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар авто замын 67 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Тэдгээрийн 38 нь он дамжсан төсөл бол 29 нь шинээр хэрэгжих төсөл юм.

Эдгээр төсөл, арга хэмжээний талаар Нийслэлийн Замын хөгжлийн газраас тайлбар мэдээлэл өглөө.

Нийслэлийн авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд замын хашлагуудыг бүгдийг нь солих эсэх тухай сэтгүүлчдийн асуултад Нийслэлийн Замын хөгжлийн газраас авто замын газрын дарга Г.Баярсайхан "Манайд бродюр солино гэсэн тусдаа ажил байдаггүй. Тухайн замын шинэчлэлтийн явцад хамуурсан буюу элэгдсэн хашлагыг л сольдог.

Цас хайлуулахад цацдаг бодис бетонон хашлагыг эвдэж, элэгдүүлдэг. Тийм болсныг нь л сольдог бөгөөд солих шаардлагагүйг нь сольдоггүй. Манай улс ихэнхдээ бетонон бродюр хэрэглэдэг. Тэр нь цас хайлуулах бодис давс цацсантай холбоотойгоор ашиглах хугацаа нь богиносох тохиолдол гардаг" гэсэн юм. 

Харин Нийслэлийн Замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох "Хашлага солих ажил гэж байдаггүй. Замын шинэчлэлтийн ажлыг хийнэ гэдэг бол замынхаа геометр хэмжээсийг алдагдуулахгүйгээр хучилт болон явган зам, хашлагатай нь шинэчлэхийг хэлж байгаа. Их засвар гэвэл доод талын шугам сүлжээтэй нь иж бүрнээр шинэчлэхийг хэлж байгаа юм" гэлээ.

Энэ жилийн тухайд ч зам засварын ажлын хүрээнд замын хажуугийн эвдэрсэн бетонон хашлагуудыг солино. Харин хотын төв орчимд 2007 онд хийгдсэн чулуун хашлагууд хэвээр байгааг солихгүй. Эвдэрсэн хугарсан зарим хашлагыг сольж, хучилт хийнэ гэж тайлбарлав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 11 цаг 43 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 11 цаг 51 мин "Хараал хүрсэн хот" 12 цаг 0 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 12 цаг 21 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 13 цаг 22 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 13 цаг 27 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 13 цаг 54 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 14 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 15 цаг 14 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top