x

ФОТО: БГД-ийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “ДӨЛ” цогцолбор тэмцээний нээлт боллоо

Баянгол дүүргийн Засаг даргын нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулж буй “Цэрэг-Спортын Дөл” тэмцээний нээлт өнөөдөр Хилийн цэргийн 0164 дүгээр ангид боллоо.

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг-эх оронч хүмүүжил олгох, эх орон, эх хэл, түүх, соёл, уламжлал, ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил суулгаж, эх орноо батлан хамгаалах залгамж халааг бэлтгэх зорилгоор зохион байгуулж буй тус тэмцээний нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт, дүүргийн Цэргийн штабын дарга, хурандаа Л.Цэрэгбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нээлтийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол улсын иргэн бүр эрүүл, боловсролтой, чадавхтай, оюун ухаан, бие бялдрын хөгжил өндөртэй байх нь улс орны язгуур эрх ашиг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тийм учраас Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Засаглалын бодлого”, “Хүний хөгжлийн бодлого”-д тусгагдсан эрүүл чийрэг, эх оронч иргэнийг бэлтгэн гаргахад хуулиар хүлээсэн үүрэг байдаг. Энэхүү үүргийн хүрээнд цэрэг-спортын “Дөл” тэмцээнийг дүүргийн ЕБС-ын ахлах ангийн сурагчдын дунд уламжлал болгон жил бүр зохион байгуулж ирсэн. Энэ жилийн цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101, Монгол цэрэг Энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны 20 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт Хүчний Ерөнхий Командлагчийн ивээл дор зохиогдож байгаагаараа онцлог” гээд тэмцээнд оролцож байгаа нийт баг тамирчид, багш, дасгалжуулагч нарт амжилт хүссэн юм.

Тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 13 сургуулийн 13 багийн 230 сурагч оролцож байгаа бөгөөд гэрийн даалгавар, эссе бичлэгийн уралдаан, гарааны өмнөх ажиллагаа буюу жагсаалын үзүүлэх тоглолт, марш, гүйлтийн тэмцээн  гээд урлаг, спортын 12 төрлөөр өрсөлдөж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 11 цаг 50 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 11 цаг 59 мин "Хараал хүрсэн хот" 12 цаг 8 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 12 цаг 28 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 13 цаг 29 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 13 цаг 34 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 14 цаг 1 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 14 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 15 цаг 21 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top