x

Виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааны үр дүнд үүссэн хохирлыг төр хариуцах боломжгүй!

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн билээ. 

Уг хуулиар "виртуал хөрөнгө"-ийг аливаа улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэр, эсхүл Монголбанкны зөвшөөрөлтэй цахим мөнгөнөөс бусад дижиталаар шилжүүлэх, арилжаалах боломжтой төлбөрийн, эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагдах үнэ цэнийн дижитал илэрхийлэл бүхий эдийн бус хөрөнгийг хэлнэ хэмээн тодорхойлсон.

Хэдийгээр улс орнууд виртуал хөрөнгийг өөрийн орны эрх зүйн орчинд нийцүүлэн харилцан адилгүй тодорхойлсон ч үүний эрсдэл өндөр, үнийн хэлбэлзэл ихтэй, аливаа биет хөрөнгөөр баталгааждаггүй бөгөөд дэлхий дахинаа шинээр зохицуулалтад орж буй салбар тул хэрэглэгч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалт дутмаг байдлыг нийтлэг хүлээн зөвшөөрч анхааруулга, мэдэгдлүүдийг гаргаж байна.

Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сарын 17-ны өдөр Европын банкны хяналтын газар, Европын үнэт цаас, зах зээлийн хяналтын газар болон Европын даатгал, хөдөлмөрийн тэтгэврийн газраас криптовалютын эрсдэлийн талаар хамтарсан мэдэгдэл, анхааруулгыг гаргасан байна. Энэхүү анхааруулгад виртуал хөрөнгөнд хөрөнгө оруулах гэж буй этгээдүүд нь оруулсан бүх хөрөнгө мөнгөө алдах эрсдэлтэй гэдгээ бүрэн ухамсарлах, олон нийтийн цахим сүлжээгээр явж буй худал, төөрөгдүүлсэн мэдээлэлд автахгүй байх, хурдан хугацаанд өндөр өгөөж амласан хөрөнгө оруулалтуудаас болгоомжлохыг онцолжээ.

Мөн Европын холбооны өнөөгийн зохицуулалтын орчны хүрээнд крипто хөрөнгө болон холбогдох бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой асуудлаар хэрэглэгч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах боломж хомс байгааг анхааруулсан байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос ч мэдэгдэл, анхааруулга, сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд зориулан тасралтгүй хүргэсээр байгаа. Хэдийгээр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдаж салбарын эрх зүйн орчин бүрэлдсэн ч виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааны үр дүнд үүссэн хохирлыг төр хариуцах боломжгүй билээ.

Иймд, иргэд Та бүхэн аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийхдээ тухайн хөрөнгийн бодит шинж чанар, үүсэж болзошгүй эрсдэлийн талаар бүрэн дүүрэн мэдээлэлтэй байхын зэрэгцээ холбогдох судалгаа, шинжилгээг хийж, хохирлоос урьдчилан сэргийлж ажиллахыг зөвлөж байна. Санхүүгийн зохицуулах хорооноос өмнө гаргасан мэдэгдлүүдтэй дараах холбоосоор танилцана уу:

  1. Мэдэгдэл

  2. Зөвлөмж

  3. Анхааруулга

  4. Санхүүгийн луйвраас та сэргийлж чадах уу

  5. Мэдэгдэл

  6. Анхааруулга

  7. Сэрэмжлүүлэг

  8. Бинанс биржийн үйл ажиллагааг зарим улсад хоригложээ

  9. Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулж байна

  10. Биткойны талаар хэн юу өгүүлэв?

  11. Хамтарсан мэдэгдэл

  12. Анхааруулга

Санхүүгийн Зохицуулах Хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top