x

“Төв банкны засаглалын өнөөгийн байдал, олон улсын туршлага” судалгааны ажил дуусчээ

Монголбанкны Хяналтын зөвлөл цахимаар хуралдаж, Монголбанкны Дотоод аудитын газрын 2021 оны тайлан, Удирдлага төлөвлөлтийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас төв банкны олон нийттэй харилцах харилцааны талаарх мэдээлэл, “Төв банкны Засаглалын өнөөгийн байдал ба олон улсын туршлага" сэдэвт судалгааны ажил, Унгар улсын төв банкны зарим туршлагын тухай болон МБХЗ-ийн 2021 оны тайлан зэргийг хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргасан байна.

Монголбанкны Дотоод аудитын газар (ДАГ) 2021 онд Монголбанкны төв болон орон нутгийн бүтцийн нэгжүүдэд бүрэн аудит шалгалт 10, хэсэгчилсэн шалгалт 7-г хийж, тодорхой асуудлуудаар 10 удаа ажлын хэсэгт орж ажиллажээ. Монголбанкан дээр ажилласан хөндлөнгийн аудитын байгууллага, гадаадын зөвлөхтэй ДАГ хамтран ажиллаж, Монголбанкны 2020 оны санхүүгийн тайланг баталгаажуулах, эрсдэлд суурилсан шалгалт  шинжилгээг явуулах, өөрийн үйл ажиллагааг олон улсын аудитын стандартын дагуу үнэлүүлэх зэрэг ажлыг зохион байгуулжээ. МБХЗ-өөс цаашид Монголбанкны алдагдлыг багасгах, эрсдэлтэй актив, үнэт цаасыг Монголбанк худалдан авахаас сэргийлэх зэрэг ажилд онцгой анхаарч ажиллахыг ДАГ-т зөвлөв. Мөн Хяналтын зөвлөлөөс дотоод аудитын чиглэлээр өмнө гаргасан шийдвэрийн биелэлт, гадаадын зөвлөхийн өгсөн санал, зөвлөмжийн хэрэгжилтийн байдлыг энэ оны 3 дугаар улиралд МБХЗ-ийн хурлаар дахин хэлэлцэх, чингэхдээ дотоод аудитын бие даан ажиллах эрх зүйн орчин, боловсон хүчний чадавхийг  бэхжүүлэх  зэрэг ажлын бодит үр дүнд илүү ач холбогдол өгч бэлтгэл хангахыг онцлон тэмдэглэжээ.

Монголбанкны тухай хуулийн 34 дүгээр зүйл (Монголбанкны мэдээлэл)-ийн үзэл санааг үндэс болгон Монголбанкны олон нийттэй харилцааг олон улсын сайн жишигт хүргэх үүднээс Монголбанк удирдлага, төлөвлөлтийн газар дотроо Хэвлэл мэдээллийн албыг 2021 онд байгуулсан байна. Төв банкны олон нийттэй харилцах харилцааг олон улсын сайн жишигт нийцүүлж, эдийн засагт оролцогчид, нийгэмд төв банкны бодлого, үйл ажиллагааны талаар бодит мэдээллийг түгээн, ил тод байдлыг хангах замаар төв банканд итгэх итгэл, бодлогын үр нөлөөг дээшлүүлж зөв дохио өгнө гэдэгт найдаж буйгаа МБХЗ-ийн гишүүд тодотгон ярилаа. Зах зээлд оролцогчдын итгэл үнэмшил, хүлээлт нь үнэ, валютын ханшид чухал нөлөөтэй тул удирдах ажилтнууд, төрийн түшээд нийгэмд цочрол үүсэх мэдэгдэл мэдээлэл өгөхгүй байх тухай Базель дахь төв банкуудын холбооны шийдвэр, зөвлөмжийг Монголбанк хэрхэн мөрдүүлж буй хийгээд манай хууль тогтоомжид энэ талаар ямар заалт байдгийг тодруулж, танилцуулахыг Монголбанкны холбогдох ажилтнуудад хүсэлт болгожээ.

“Төв банкны засаглалын өнөөгийн байдал, олон улсын туршлага” судалгааны ажил дуусч буйтай холбогдуулан Хяналтын зөвлөлөөс зарим саналыг танилцуулж, судалгааны эцсийн дүгнэлтийг ойрын хугацаанд эцэслэн дуусгахыг судлаач Д.Ганбаярт даалгасан байна.

Эцэст нь Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны 2021 оны тайлангийн төслийг хэлэлцэн ХЗ-ийн гишүүдийн гаргасан зарим саналыг тусган албажуулаад УИХ-ын Эдийн засгийн Байнгын хороонд хүргэх нь зүйтэй гэж тогтсоныг Төв банкнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top