x

Т.Шинэбаяр: Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд ноцтой халдсан Шадар сайд С.Амарсайханг огцруулахыг шаардана

Шадар сайд С.Амарсайхан олон нийтийн сүлжээнд пост бичсэн иргэнийг Эрүүгийн хуулиар шийтгэж, ялтан болгуулахыг хүсэж, мөрдөн байцаах газарт өргөдөл өгсөн талаар мэдээлэл хийлээ. 

Иргэн Т.Шинэбаяр "Шадар сайд С.Амарсайхан гомдол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар намайг шийтгэх цагдаагийн дуудах хуудсыг энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд ирүүлсэн. Гэхдээ надад гардуулж өгөөгүй, өндөр настай ээжид минь өгсөн байсан. Өргөдөлтэй нь танилцахад Шадар сайд миний бичсэн фэйсбүүкийн постоос болж дараах асуудлуудад гомдсон байна. 

  • Нэгдүгээрт, Монгол Улсын эдийн засгийг тэлэх гэтэл хийн хоолойн асуудлыг эсэргүүцсэн.
  • Хоёрдугаарт, Туулын бургасыг хядсан асуудлын ард Шадар сайд болон түүний ах дүүс байгаа тухай бичсэн.
  • Гуравдугаарт, Цар тахлын үед хэвтэх эмнэлэг байхгүй байхад 3.2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барьсныг эсэргүүцсэн. 
  • Дөрөвдүгээрт, Монгол Улсын Засгийн газрыг удаа дараа шүүмжилж байгаа нь таалагдахгүй байна. 
  • Тавдугаарт, Шадар сайдын аав нь шарил ухдаг хятад хүн байсан. Хүү нь Монгол Улсыг самарч байна гэсэн пост юм.

Миний хувьд хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг. Тиймээс миний мэргэжилтэй холбоотойгоор баримтгүй мэдээлэл гаргасан тухай ямар ч гомдол байгаагүй. 

Харин Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хөндөж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө Эрүүгийн хуулиар ял шийтгэж өгөөч гэсэн гомдлыг Шадар сайд цагдаагийн байгууллагад хүргүүлсэн байна. 

Надад ял шийтгэл оноочих юм бол цаашид өөр илүү олон иргэний амыг нь хаах үйл ажиллагаа эхлүүлж байна гэж хардаж байгаа. Дээр дурдсан таван асуудлыг иргэнийхээ хувьд үнэхээр эсэргүүцдэг. Эрх мэдэлтний холбогдсон асуудлуудыг хөндөж байгаа учир хуулийн байгууллагуудад дуудагдах юм байна. 

Хууль сурталчлах ёстой УИХ-ын гишүүн хүн Эрүүгийн хуулиар шийтгэ гэж өөрөө хууль захиалж байгаа нь хэр зохимжтой вэ? 

С.Амарсайханыг шалгуулахаар АТГ, шүүхийн байгууллага, МАН-ын хяналтын хороо, УИХ-ын Тамгын газар, Хүний эрхийн дэд хороо, олон улсын хүний эрхийн байгууллагуудад хандана. Түүнийг сайдаас нь огцруул гэдэг шаардлагыг гаргаж тавина. Дээрээс нь манай улсад ажиллаж байгаа барууны Элчин сайдуудад хандаж, коммунист үзэлтэй хүн тул түүнд хилийн хориг тавьж өгөхийг хүснэ. Ардчилсан улсад иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд ноцтой халдаж байна.

Өөрийнхөө нэр дээр сан байгуулна. Туршлагатай сайн хуульчид, эрэн сурвалжлах сэтгүүлчидтэй баг болж ажиллана. Тиймээс олон нийтээс санхүүгийн болон сошиал хамгаалалт хүсэж байна" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 11 цаг 50 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 11 цаг 59 мин "Хараал хүрсэн хот" 12 цаг 8 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 12 цаг 28 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 13 цаг 29 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 13 цаг 34 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 14 цаг 1 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 14 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 15 цаг 21 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top