x

Нийслэлд барилга угсралтын 185 ажил явагдаж байна

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд нийслэлийн хэмжээнд осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, барилга угсралтын стандартыг дагаж мөрдүүлэх зорилгоор холбогдох байгууллагууд ажиллаж байгаа. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, хяналтын газар хамтран өчигдөр Сүхбаатар дүүрэгт ажиллав.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ю.Аюуш "Зөвхөн Сүхбаатар дүүргийн хэмжээнд 24 байршилд барилга угсралтын ажил үргэлжилж байна. Бид барилга барьж буй талбайд ирж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, стандарт мөрдүүлэх ажлыг тогтмол хийдэг.

Яг одоо ирээд буй энэ газар бол “Алтан жолоо” компанийн 21 давхар оффисын зориулалттай барилга юм. Энэхүү барилгын компанийнханд хамгаалалтын хашааны өнгийг стандартад заасны дагуу саарал болгож өөрчлөх, зүүн талаараа явган зорчигчдын аюулгүй байдлыг хангасан налуу хамгаалалт хийх үүргийг өглөө.

Мөн гадна шатанд торон хаалт хийх шаардлага тавилаа. Компаниудын хувьд барилга угсралтыг стандарт, шаардлагад нийцүүлэн явуулах үүрэгтэй. Үүргээ биелүүлээгүй байлаа гээд бид торгох шийтгэхийг урьтал болгохгүй, хугацаатай үүрэг өгөөд явж байгаа" гэлээ.

Харин “Алтан жолоо констракшн” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан Б.Ариунгоо “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын зүгээс барилга угсралтын ажил эхэлсэн цагаас хяналт тавьж, алдаа мадгийг засах тал дээр зөвлөгөө өгч байгаа.

Өнөөдрийн хувьд өндөрт ажиллах аюулгүй байдлыг хангах, барилгын түр хашааг бат бөх, цэвэр үзэмжтэй байдлаар хийх, явган зорчигч болон бусад хүний аюулгүй байдлыг хангах чиглэлийн үүрэг өглөө. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах нь барилга угсралтын компани бүрийн үүрэг.

Манай компанийн хувьд ажилчдаа “Өглөө гэрээсээ гарахдаа инээж ирдэг шигээ орой гэртээ инээж харих” хэмжээнд аюулгүй байдлыг нь хангуулахыг зорьдог хэмээв.

Хотын стандарт, хяналтын газрын Худалдаа үйлчилгээний стандартын хэлтсийн дарга Н.Билэгсайханаас барилгын хашаа, хамгаалалт ямар байх ёстой талаар тодруулахад “Барилга, замын ажил гүйцэтгэх ерөнхий шаардлага, MNS 54142014 үндэсний стандартад заасанчлан барилгын хашаа бол дороо бат бөх суурьтай, өндөр нь гурван метрээс багагүй, цагаан юм уу, цагаан саарал өнгөтэй, явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохгүй байх ёстой.

Түүнчлэн зургаан метр тутамдаа хамгаалалтын тор татаж, явган зорчигчийн зам дагуу 20 градусын налуу хавтан тавих гэхчлэн нарийн заалтууд бий. Мөн барилгын талаарх мэдээлэл, анхааруулга, аюулгүй байдлын санамж бүхий самбарыг байршуулсан байх ёстой” гэлээ.

Өнгөрсөн жилийн хувьд нийслэлийн хэмжээнд 470 орчим барилгыг шинээр барьж, барилга угсралтын ажил эхэлсэн байна. Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад орчны аюулгүй байдал, стандарт хэрэгжилтийг хангуулах шаардлагыг хүргүүлснээр зөрчилтэй газруудын 70 орчим хувь нь түр хашааг сайжруулж, аюулгүй байдлыг хангажээ.

Харин энэ онд нийслэлд барилга угсралтын 185 ажил эхэлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 11 цаг 53 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 12 цаг 1 мин "Хараал хүрсэн хот" 12 цаг 10 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 12 цаг 31 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 13 цаг 32 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 13 цаг 37 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 14 цаг 4 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 14 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 15 цаг 24 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top