x

Б.Жавхлан: НӨАТ-ын сугалааг энэ сард зогсоож, буцаалтыг хоёр хувьд барина

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан НӨАТ-ын буцаан олгот, сугалааны талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "НӨАТ-ын сугалгааг энэ сараас зогсоож байна. Сугалаа тодорхой үүргээ гүйцэтгэсэн. Буцаан олголтыг ойрын жилүүдэд 2 хувьд тогтвортой барих бодлоготой байгаа. НӨАТ олон нийтийн анхаарлыг татдаг. НӨАТ-ын тогтолцоог хөндмөөргүй байна. Эдийн засгийн шинэ тогтолцоонд орсон сүүлийн 32 жилд бидний бий болгосон маш зөв татварын тогтолцооны нэг систем. Энэ бол дэлхийн 160 улсад байдаг татварын сонгодог тогтолцоо.

Манай орны 10 хувь өндөрт тооцогдохгүй. Дэлхийн 36 улс 10 болон 10-аас доош хувь байгаа. Хятад 13, ОХУ 20, Европын бүс 21 хувь байдаг. Буцаан олголтоо хасвал манай 8 хувь гэдэг бол багадаа орно. 

2015 онд ebarimt-ын систем руу орсон. Энэ бол НӨАТ-ын системийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан. 2015 онд 46 хувьтай байсан НӨАТ-ын хамрагдалт одоо дөнгөж 61 хувьтай байна. Бидний зорилго 90 хувьд хүргэх. Энэ бол төсөвт маш найдвартай, тогтвортой орлого болж ирсэн. Цаашдаа ч өсөн нэмэгдэх хандлагатай байна.

Одоо төсвийн нийт орлогын 22 хувийг эзэлдэг. Жилд 3.7 их наяд төгрөгийн НӨАТ-ын орлого ордог, орлогын хамгийн том систем болсон. Тиймээс далд эдийн засгийг ил болгодог бодлого, системийг улам хөгжүүлж, тогтвортой байх хэрэгтэй" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 12 цаг 2 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 12 цаг 10 мин "Хараал хүрсэн хот" 12 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 12 цаг 40 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 13 цаг 41 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 13 цаг 46 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 14 цаг 13 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 14 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 15 цаг 33 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top