x

Өөрийн эзэмшлийн газраа баталгаажуулах хугацааг он дуустал сунгажээ

Иргэн болоод хуулийн этгээд өөрийн нэр дээрх газрын бүртгэлээ тавдугаар сарын 1-ний дотор цахимаар бүртгүүлэх шаардлагатай талаар өмнө мэдээлсэн. Тэгвэл энэ хугацааг арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах шийдвэрийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас гаргасан байна. Учир нь аймаг, нийслэлийн газрын албанд иргэд олноор хандаж, хэт их ачаалал үүсгэсэн гэдгийг албаныхан мэдээлжээ.

Заасан хугацаанаас хоцорсон тохиолдолд кадастрын мэдээллийн санд мэдээлэл орохгүй. Иргэд газраа цахим системд бүртгүүлж амжаагүй бол цаашид газартай холбоотой үйлчилгээ авч чадахгүйг албаныхан онцолж байгаа юм.

Газрын кадастрын мэдээллийн санд нэг сая 50 мянга гаруй иргэний газрын өмчлөл бүртгэлтэй байдаг. Үүнээс нийслэлийн хэмжээнд 406 мянга 756 иргэний мэдээлэл байна. Газрын захирамж гарсан ч кадастрын санд бүртгэгдээгүй талбар газрууд байгаа учраас ийнхүү цахимаар бүртгэж буй аж.

"Нэгдсэн санд бүртгүүлснээр газрын цаасан гэрээ, гэрчилгээ ашиглах шаардлагагүй"

Газар бүртгэлийн цахим систем шинэчлэгдэж, 2018 онд сүүлийн хувилбарт шилжжээ. Үүнээс өмнө цаасан хэлбэрээр явж ирсэн газрын кадастрын бүртгэл ирэх тавдугаар сараас эхлэн цахим хэлбэрт шилжих юм. 2018 оноос өмнө кадастрын бүртгэл хийлгэсэн иргэд мэдээллээ заавал цахимаар хийлгэх хэрэгтэй. Мэдээллээ баталгаажуулахгүй бол нөхөн бүрдүүлэлт хийхгүй аж.

Мөн иргэд өөрийн нэр дээр газартай үгүйгээ шалгах хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн мэдээлэл гарч ирэхгүй бол харъяа дүүрэгтээ очиж, бүртгэлээ баталгаажуулах нь зөв.

Хуулийн этгээд egazar.gov.mn сайтад хандан бүртгэл мэдээллээ шалгаж, баталгаажуулна. Нөхөн бүрдүүлэлт хийнэ гэдэг нь газрын зургийг, хуулийн этгээдийн мэдээлэлтэй нэгтгэх юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 12 цаг 2 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 12 цаг 11 мин "Хараал хүрсэн хот" 12 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 12 цаг 40 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 13 цаг 41 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 13 цаг 46 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 14 цаг 13 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 14 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 15 цаг 33 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top