x

Хүний нөөцийн менежмент "Шинжилгээ ба хэмжилт" номын нээлт боллоо

Монгол улсад бизнесийн байгууллагын хүний нөөцийн менежментийн эцсийн үр дүнг шинжлэх ухааны үндэслэлтэй тооцох, тодорхойлох, удирдах болон хянах онол арга зүйн үндэслэлийг дэлхийн улс орнуудын хөгжлийн хандлага, менежментийн сэтгэлгээний хөгжилд нийцүүлэн боловсруулж, мэргэжлийн хувьд сонирхолтой санал дэвшүүлсэн шинэхэн ном мэндэллээ.

Хүний нөөцийн үнэ цэнийг тооцох, хэмжих үзүүлэлтүүдийн загварыг мэдээллийн технологийн компаниуд ашиглаж, өөрсдийн хөгжүүлж буй хүний нөөцийн удирдлагын системүүдээ удирдлагын шийдвэр гаргалтыг дэмжих систем болгон өргөжүүлэх бүрэн боломжтойг уг номын агуулгаар илэрхийлж байна.

Номын нээлт өнөөдөр ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн эрдмийн зөвлөлийн танхимд болж, нээлтийн арга хэмжээнд Доктор, Дэд Профессор Г.Баттүвшин, Доктор, Дэд Профессор М.Банзрагч, Монгол улсын гавъяат эдийн засагч, Доктор (Sc.D), профессор Г.Батхүрэл, Гавъяат багш Доктор (Ph.D), Профессор Х.Пүрэвдагва, MSDI IHROC Гүйцэтгэх захирал А.Амар болон эрдэмтэн судлаачид, HR club-ийн удирдах зөвлөлийн төлөөллүүд, зохиогчийн гэр бүл шавь нар оролцлоо.

ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Доктор, Дэд Профессор Г.Баттүвшин номын нээлтийг эхлүүлж, мөн Бурханы оронд заларсан номын зохиогч Г.Гантөгсд хүндэтгэл үзүүллээ.

Номын нээлтийн үеэр Монгол улсын гавъяат багш, Удирдахуйн ухааны Доктор (Ph.D), Профессор  Х.Пүрэвдагва “Хүний нөөцийн менежмент “Шинжилгээ ба хэмжилт” номын агуулгын талаар танилцуулж, уг ном нь Шинжлэх Ухааны онол арга зүйн чухал бүтээл болж, уг бүтээлд орсон хүний нөөцийн хэмжих үзүүлэлтүүд, хүний нөөцийн мэдээллийг цэгцлэх практик санал зөвлөмжүүд нь байгууллагын онцлог, тухайн нөхцөл байдалдаа тохируулан хөгжүүлэх замаар ямар ч бизнесийн байгууллагууд ашиглаж болно. Түүнчлэн менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд, сургуулиудын сургалтын материал болгон ашиглах боломжтойг тодотгож, номын зохиогчийн гэр бүлд номын дээжээс гардуулан өгсөн юм. 

Номын зохиогч Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн сургуулийн багш, Дэд профессор, Бизнесийн удирдлагын ухааны доктор, Гонгоржавын Гантөгс нь 18 жилийн турш Хүний нөөцийн салбарт тасралтгүй суралцаж Олон Улсын хүний нөөцийн менежментийн онол практикийг судалж Монголын хүний нөөцийн салбарт нэвтрүүлэн судалгаа шинжилгээний ажлуудыг хийсээр 2017 онд хүний нөөцийн чиглэлээр бизнесийн удирдлагын докторын зэрэг хамгаалсан анхны судлаач эрдэмтэн юм.

Хэдийгээр хэдхэн сарын өмнө бурханы орондоо заларч мөнх бусыг үзүүлсэн ч хүний нөөцийн менежментийн салбарт оюуны бүтээлээ үлдээн, үйл хэрэг нь мөнхөд үргэлжлэн явж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ктмс иин магистрантур (172.69.252.132)
    Талийг ч багш минь нүлээрээ инээгээд л бдаг сан Бидэнд их урам хайрладаг байж билээ
    2022 оны 04 сарын 15 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 12 цаг 3 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 12 цаг 11 мин "Хараал хүрсэн хот" 12 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 12 цаг 41 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 13 цаг 42 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 13 цаг 47 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 14 цаг 14 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 14 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 15 цаг 34 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top