x

Цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны гаалийн татварыг тэглэх саналыг УИХ-д хүргүүлнэ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар импортоор оруулж ирдэг цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын гаалийн татварын таван хувийг түр хугацаанд тэглэх саналыг УИХ-д оруулахаар болжээ.

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Үнийн өсөлтийг бууруулах зорилготой хуулийг баталснаар гурил, махны үнийг тогтоон барих боломжтой. Төрөөс үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох, улмаар тариаланчдад хуримтлагдсан өмнөх жилүүдийн улаанбуудайн нөөцийг худалдаж авна.

Ингэснээр дэлхий дахинд үүссэн улаанбуудайн хомсдолоос урьдчилан сэргийлэх, хаврын тариалалтад анхаарах томоохон дэмжлэгийг төр засгаас ААН-үүдэд олгосноор болзошгүй хүнсний тасалдлаас урьдчилан сэргийлэх давуу талтай.

Мөн өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар импортоор оруулж ирдэг цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын гаалийн татварын таван хувийг түр хугацаанд тэглэх саналыг УИХ-д оруулахаар боллоо. Энэ бол түр хугацаанд буюу 2022 он дуустал хэрэгжинэ. Цаашлаад нөхцөл байдлаа харж явах шаардлагатай.

Бид үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих байдлаар Засгийн газар багц арга хэмжээг авна.

Харин импортоор оруулж ирдэг өргөн хэрэглээний зарим бүтээгдэхүүн буюу цагаан будаа элсэн чихэр, ургамлын тосны импортын татварыг тэглэснээр тодорхой хэмжээнд үнийг тогтоон барих боломж үүснэ. Гэхдээ хилийн чанадад энэ бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх эрсдэлээс Засгийн газар урьдчилан сэргийлэх нь хүндрэлтэй.

Мөн дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдийн борлуулалтын болон үйлдвэрийн үндсэн түүхий эдийг НӨАТ-аас чөлөөлөх шийдвэрийг Засгийн газар гаргаж, УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Украин улс бол ургамлын тосны гол улсуудын нэг. Тиймээс цаашид ургамлын тос хомсдох нөхцөл байдал үүсэж байгаа. Тиймээс ийнхүү дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдээ төр дэмжих арга хэмжээ авч байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ 3 цаг 25 мин ”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө 4 цаг 29 мин ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа 4 цаг 34 мин ХЗДХ-ийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 6 цаг 17 мин Газрын тосны үнэ огцом буурчээ 7 цаг 35 мин Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, гарааны бизнес зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 7 цаг 42 мин COP17 хурал зохион байгуулах хорооны ээлжит хурал болов 7 цаг 50 мин Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ 7 цаг 59 мин Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу? 8 цаг 6 мин Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН 10 цаг 10 мин ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв 10 цаг 28 мин Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ 11 цаг 42 мин Ардчиллаа шинэчлэх цаг болжээ 11 цаг 47 мин Энэтхэгийн шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ 12 цаг 46 мин “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байна 12 цаг 50 мин Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 13 цаг 14 мин Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цувралууд 13 цаг 17 мин Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа 13 цаг 20 мин АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 13 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 13 цаг 40 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ...
Top