x

Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарласан УОК-ийн шийдвэр хуульд нийцсэн эсэхийг хэлэлцэх шүүх хурал товлогдлоо

Хүчин төгөлдөр бус шийдвэрээр иргэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үү?!

Одоогоос хоёр жилийн өмнө хилийн чанадад гацсан иргэдээ эрүүл мэнд, нас, хүйсийн ялгаатай байдлаар хязгаарлан эх орондоо ирэх эрхийг нь зөрчсөн.

Арай гэж ирсэн хүмүүсийг коронавируст халдварын шинж тэмдэггүй ч 21 хоног тусгаарласан, улмаар гэртээ 14 хоног үргэлжлүүлэн хөл хорионд байлгасан зэрэг УОК-ын шийдвэрийн нөлөөгөөр хохирол амссан мянга мянган хүн бий. Гэвч тэд зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэх, учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эсэх талаар мэдээлэл, мэдлэггүй өдий хүрсэн.

Өмгөөллийн Фиделитас Партнерс хуулийн фирмийн Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Ковид-19 цар тахлын үед захиргааны хууль бус шийдвэрийн улмаас иргэнд учирсан хохирлыг барагдуулах” нийтийн эрх ашгийн өмгөөллийн төслийн хүрээнд хөндсөн асуудал үр дүнд хүрч, иргэдийн хохирлыг нөхөн төлүүлэх эсэх асуудлыг шийдэхэд ойртжээ.

Тодруулбал, хуулийн фирмийн өмгөөлөгчдийн баг гадаадаас эх орондоо ирсэн, коронавируст халдварын шинж тэмдэггүй иргэдийг 35 /тусгаарлалтын байранд 21, гэрт нь 14 хоног/ хоног тусгаарласан УОК-ын шийдвэрийг хянуулахаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ сарын 19-нд энэ асуудлыг хэлэлцэх тов гаржээ.

Уг нэхэмжлэлд УОК-ын 2020 оны гуравдугаар сарын 26, энэ сарын 9-ний өдрийн хурлаас гаргасан “гадаад орнуудаас ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг 21 хоног болгосон” шийдвэр нь хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний акт болохыг тогтоолгох, энэ шийдвэрийн улмаас хохирсон иргэн Б.Б-гийн хохирлыг нөхөн төлүүлэхийг даалгахыг шаарджээ.

Хэдийгээр шүүхийн шийдвэр хэрхэн гарахыг таамаглах боломжгүй ч эрх нь зөрчигдсөн иргэдийн төлөөлөл болж, хүчин төгөлдөр бус шийдвэрийн улмаас хохирсон болохыг тогтоолгох гэсэн энэхүү нийтийн эрх ашгийн төлөөх өмгөөллийн төсөл “ногоон гэрлээр” энд хүрсэнгүй.

Шүүхийн өмнөх шатанд уг асуудлыг шийдвэрлэх боломж байсан. ХЭҮК-ийн гишүүн “УОК-ын шийдвэрийг хуульд нийцэхгүй, хүний эрхийг зөрчсөнийг дүгнээд хохирлыг нь барагдуул” гэх утга бүхий 5/32 тоот албан шаардлагаа 2021 оны есдүгээр сарын 28-нд гаргажээ. УОК-т хүргүүлсэн ч хуулийн дагуу биелүүлсэнгүй. Тиймээс хүчин төгөлдөр бус шийдвэрийн улмаас иргэнд учирсан хохирлыг барагдуулахаар шүүхэд хандсан аж.

Шүүхэд хандсан ч хариуцагч тал болох УОК-оос хоёр сарын дараа буюу энэ оны хоёрдугаар сарын 21-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө томилсон. Тэд хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийг гардаж аваагүй, шүүхийн дуудсанаар ирээгүй, мөн шүүхээс тогтоосон хугацаанд нотлох баримтыг гаргаж өгөөгүйн улмаас тус хэргийг хянан шийдвэрлэх хугацааг нэг удаа сунгажээ.

Улмаар хэрэг үүссэнээс хойш дөрвөн сарын дараа буюу энэ сарын 12-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг болж, шүүх хурлыг энэ сарын 19-нд товлосон.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй УОК-ын 2020 оны 14, 15 дугаар хурлын тэмдэглэлийг албажуулсан шийдвэр, тогтоолыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулах тухай шүүхийн албан бичгийг “манайд хамааралгүй, УОК-ын шуурхай штабд хамааралтай, шуурхай штаб татан буугдсан” гэх тайлбараар буцаасан талаар, мөн УОК үйл ажиллагаа явуулж байгаа эсэх асуудлыг хэлэлцсэн байна.

Шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд гадаадаас эх орондоо ирээд 35 хоногийн хугацаанд тусгаарлагдсан иргэн бүр баримтаар нотлогдох хохирлоо нэхэмжилж, нөхөн төлүүлэх боломж бүрдэх юм. Албан бус тоогоор 25 мянга орчим иргэн гадаадад гацаж, эх орондоо ирээд хаана ч байхгүй 35 хоногийг өөрийн зардлаар тусгаарлан өнгөрүүлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.132)
    Зөв шүү
    2022 оны 04 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 12 цаг 3 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 12 цаг 11 мин "Хараал хүрсэн хот" 12 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 12 цаг 41 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 13 цаг 42 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 13 цаг 47 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 14 цаг 14 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 14 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 15 цаг 34 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top