x

Д.Сумъяабазар: Зөвшөөрөлгүй гарааш, хашааг буулгасан талбайг тохижуулах хэрэгтэй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. 

Энэ үеэр зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгасан талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлэхийг Хотын дарга Д.Сумъяабазар үүрэг болголоо.

Тэрээр "Улаанбаатарын төвийн зургаан дүүргийн хэмжээнд Хот тосгоны барилгажилтын норм, дүрэм хүн амын тооцоот нягтрал нэг га газарт 450 байх хязгаарыг давсан 111 байршил байгаа. Эдгээр 1,044 га газарт цаашид инженерийн шугам сүлжээ, нийгмийн дэд бүтэц болон нийтийн эзэмшлийн зам талбайг барихаас бусад зориулалтаар шинэ газар эзэмших, ашиглах эрх, барилга, байгууламж барих зөвшөөрөл олгохгүй байх саналыг холбогдох дүрэм журмын хүрээнд боловсруулж, энэ долоо хоногт багтаан танилцуулах хэрэгтэй" гэв.

Энэ хүрээнд дараах ажлыг гүйцэтгэхийг үүрэг болгов. 

  • Захиалагчийн хяналт тавьж байгаа болон эрх шилжүүлсэн байгууллагууд хоорондын ажлын уялдаа, холбоог сайжруулах. Зураг төсөв, ажлын даалгавар тодорхойгүй байгаа ажлуудаа яаралтай шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх

  • Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад төсвийн тодотгол хийх бэлтгэл ажлыг сайтар хангаж, нийт байгууллагууд төсвийн сахилга батыг сайжруулж, хэмнэлтийн горимд шилжүүлж ажиллах

  • Хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд хийж байгаа барилга, байгууламж, авто замын засвар шинэчлэлийн ажлуудын хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангуулж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах

  • Нийслэлийн хэмжээнд эвдэрч, гэмтсэн зам талбай болон явган хүний замын тооцоо, судалгааг гаргаж, засварлах, сайжруулах ажлын төлөвлөгөө боловсруулж танилцуулах

  • Нийслэлд барилга байгууламж барих хүсэлт гаргахаас улсын комисс хүлээж авах хүртэлх үйлчилгээ бүрийн шат дамжлага, өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлон, бизнес процессын дахин загварчлалыг гаргаж, нийслэлийн хэмжээнд эрх зүйн зохицуулалтаар үйл ажиллагааг нь багасгах боломжтой үйлчилгээнүүдийг хялбаршуулах

  • Барилгын үйл ажиллагаатай холбоотой үйлчилгээнүүдийг иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад хүндрэл чирэгдэл үзүүлэхгүйгээр одоогийн ашиглаж буй цахим системүүдийн уялдаа холбоог хангаж, нэгдсэн мэдээллийн санг нийслэлд үүсгэх, нэгдсэн эх үүсвэрээр буюу “Онлайн бизнес төв”-ийн цахим системээр хүргэж, ажиллах

  • Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, газрын зөрчил арилгах ажлын хүрээнд зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгасан талбайг тохижуулах ажлаа эрчимжүүлэх

  • Хаврын бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байгаатай холбогдуулан хашааны стандартыг хэрэгжүүлэх, хяналт тавьж, танилцуулж ажиллах 

  • Нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж, ашиглаж байгаа газарт хууль, дүрэм журам зөрчиж, зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайсны зөрчлийг арилгах, газар чөлөөлөх ажлыг харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, хяналт тавих дэд ажлын хэсгийг байгуулж ажиллах

  • Бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд 74 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон, цаашид бизнес эрхлэгчдээс ирүүлсэн гомдлыг шуурхай шалган шийдвэрлэж, хариуг цаг хугацаанд нь өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах

  • Нийслэлийн хэмжээнд өргөдөл, гомдол, албан бичгийн шийдвэрлэлтийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд хурдан шуурхай шийдвэрлэж ажиллахыг тус тус үүрэг болгосон байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 12 цаг 17 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 12 цаг 25 мин "Хараал хүрсэн хот" 12 цаг 34 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 12 цаг 55 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 13 цаг 56 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 14 цаг 1 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 14 цаг 28 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 15 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 15 цаг 48 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top