x

Бэлэн мөнгөнд суурилсан татаасын тогтолцооны бодлогыг судлахаар болов

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь өнөөдөр “Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бэлэн мөнгөнд суурилсан татаасын тогтолцооны бодлогыг боловсронгуй болгох нь” судалгааны багийнхантай уулзав.

Тэрбээр "Энэ оны долдугаар сарын хугацаанд хийх хөдөө аж ахуйн  салбарын бэлэн мөнгөнд суурилсан татаасын бодлого, тогтолцоонд үнэлэлт дүгнэлт хийж, цаашид хэрхэн сайжруулах, бодлогын ямар арга хэмжээ авч ажиллах зэргийг тодорхой болгох энэхүү судалгаа өндөр ач холбогдолтой” гэдгийг онцлов.

Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар нь 2020 оны байдлаар ДНБ-ий 12.2 хувийг үйлдвэрлэж, экспортын орлогын мөн 12 орчим хувийг бүрдүүлж, улсын төсвийн зардлын 3.1 хувийг эзэлж байна.

Хөдөө аж ахуйн салбарт 180 мянга гаруй малчин өрхийн 300 орчим мянган малчид, 16.3 мянган тариаланч өрх, 1.5 мянган тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрт ажиллагч 20 гаруй мянган өрх ажиллаж, нийт хөдөлмөр эрхлэгчдийн  23 орчим хувийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлж байгаа гол салбар юм.

“ХХААХҮ-ийн салбарын бэлэн мөнгөнд суурилсан татаасын тогтолцооны бодлогыг боловсронгуй болгох нь” судалгааны багийнхны онцолсноор, “Монгол Улс хүнс экспортлогч орон болох томоохон зорилготой.

Үүнд, хөдөө аж ахуйн салбарын урамшуулал, татаасын бодлого, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний өнөөгийн хэрэгжилтийн төлөв байдлыг тодорхойлох, хөдөө аж ахуйн урамшуулал, татаас, дэмжлэг хэрэгжилтийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөллийн судалгаа хийх нь ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, уг ажил салбарын хувьд ихээхэн өгөөжтэй учраас бидний судалгааг бодлого, үйл хэргээр дэмжихэд анхаарч  өгөхийг хүсэж байлаа.

Эх сурвалж: ХХААХҮЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ 4 цаг 33 мин ”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө 5 цаг 37 мин ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа 5 цаг 42 мин ХЗДХ-ийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 7 цаг 25 мин Газрын тосны үнэ огцом буурчээ 8 цаг 43 мин Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, гарааны бизнес зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 8 цаг 50 мин COP17 хурал зохион байгуулах хорооны ээлжит хурал болов 8 цаг 57 мин Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ 9 цаг 7 мин Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу? 9 цаг 14 мин Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН 11 цаг 18 мин ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв 11 цаг 35 мин Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ 12 цаг 50 мин Ардчиллаа шинэчлэх цаг болжээ 12 цаг 55 мин Энэтхэгийн шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ 13 цаг 54 мин “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байна 13 цаг 57 мин Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 14 цаг 22 мин Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цувралууд 14 цаг 24 мин Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа 14 цаг 27 мин АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 14 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 14 цаг 48 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу...
Top