x

Л.Оюун-Эрдэнэ: Төв банк хэнээс ч хараат бусаар шийдвэр гаргадаг байх ёстой

Засгийн газраас гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан талаар Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд өчигдөр мэдээлэл хийсэн билээ. 

Энэ үеэр Ерөнхий сайд, Сангийн сайд, Төв банкны ерөнхийлөгч нар Төв банкны талаар дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Төв банк хэнээс ч хараат бусаар шийдвэр гаргадаг, цаашид ийм байх ёстой. Ер нь төв банкны ерөнхийлөгч 2-3 их хурлын гишүүн хэвлэлийн мэдээ хийхээр огцорчихдог байж болохгүй. Энэ бол тусгаар тогтносон улс. Бид ийм эмзэг төртэй байж болохгүй” гэв.

Харин Сангийн сайд Б.Жавхлан "Мөнгөний бодлого, төсвийн бодлого хоёрыг хутгалдуулж болохгүй. Уялдуулах харин заагтай. Бид энэ хуулийг өргөн барихдаа энэ зарчмыг маш нарийн барьж байгаа. Төв банкийг улс төрийн юм уу өөр шахаанд оруулж мөнгөний нийлүүлэлт болон бусад зохистой агреггатуудын баланс алдагдуулж, мөнгөний том макро баланс алдагдуулах алхмыг хэрхэвч хийлгэж болохгүй. Засгийн газар хийх ёстой ажлаа, төв банк хийх ёстой ажлаа л хийнэ. Өөрөөр хэлбэл мөнгө хэвлэнэ, мөнгөний нийлүүлэлт гэдэг ойлголт зохистой түвшиндээ байна гэдгийг ойлгоорой. Тийм учраас тэр зарчмаа энэ хуульдаа нарийн чанд барьж, хуулийн хэрэгжилтдээ ч нарийн баримталж, ил тод байх болно" гэсэн юм.

Үүний дараа Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Энд мөнгө хэвлэгдэхгүй. Хөтөлбөр гарах үед байнга л энэ асуулт гарч ирдэг. Бид ковидын хүнд үед ЗГ-ын эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа тогтворжуулах, сэргээх хөтөлбөрийг хамт хэрэгжүүлж байхдаа аль болох мөнгө хэвлэхгүй, банкны салбарт хуримтлагдсан байгаа чөлөөт эх үүсвэрийг түлхүү ашиглая гэдгээр явсан. Өнгөрсөн онд 2 их наяд төгрөгийн 3 хувийн хүүтэй зээлийг хүртэл гаргасан байгаа. Энэ нь банкуудын эзэмшиж байсан төв банкны үнэт цаасан дээр байсан чөлөөт хөрөнгийг тодорхой хүүний хөнгөлөлт үзүүлэх замаар зээл болгож гаргасан. Зээл 20 хувиар өссөнөөр эдийн засгийн сэргэлт гарч 2021 онд 1.4 хувь өссөн” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Барямаа (108.162.229.150)
    Миний бөөрийг 490,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Вэйн Кёрлийн ачаар бөөрийг зарах гэж маш олон оролдлогын дараа маш их баяртай байна, тэдэнтэй DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM эсвэл whatsap +19083082601 хаягаар холбогдоорой. Би үнэхээр аз жаргалтай бас баяртай байна Би Монголоос ирсэн Барямаа гэдэг
    2022 оны 04 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top