x

Дахин төлөвлөлтөд газар нь багтсан иргэдийн орон сууцны түрээсийн төлбөрийг нийслэлээс гаргаж байна

Нийслэлийн удирдлагуудын иргэдтэй хийх уулзалт үргэлжилж байна.

Нийслэлийн Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт иргэдтэй уулзлаа.

Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Манба дацан хийд орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу барих барилгын ажил удааширснаас 85 өрхийн 600 гаруй иргэн есөн жилийн турш хүлээж байгаа тухай тус дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Б.Магван мэдээлж, яаралтай иргэдэд ээлтэй шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргын орлогчоос хүссэн юм. Тус уулзалтад Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү, Хот байгуулалт, хөгжлийн газрын Орлогч даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Шижирбаяр, Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан нар оролцож, иргэдийн асуултад хариулт өглөө.

Иргэн Б.Магван нарын гурван иргэний  хөндөн тавьсан асуудлыг салбар хариуцсан орлогч, холбогдох алба, агентлагийнхан сайн мэдэж байгааг Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү хэллээ.

Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн гуравдугаар сарын 4-ний өдөр тус барилгын угсралтын ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 2022 оны II улиралд багтаан эхлүүлэхийг даалгасан. Гэсэн хэдий ч иргэд Монгол орны уур амьсгалын онцлогоос шалтгаалан ажлыг яаравчлан эхлүүлэх хүсэлт тавьсан юм. Төсөл хэрэгжүүлэгч “Их өргөө” ХХК барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэхээс татгалзжээ. Мөн гэрээ байгуулан, газраа чөлөөлсөн 85 өрхийн хүмүүс түрээсийн орон сууцанд хэтэрхий удаан аж төрж, ая тухгүй байгаагийн дээр гурван ч хүн өөд болсон байна. Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлтийг хувийн компаниар гүйцэтгүүлэхээр бүрэн дүүрэн хэрэгжих боломжгүй байгаа тухай иргэд хэлж байлаа.

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд багтсан тус газарт дэд бүтэц тавих болоод иргэдийн орон сууцны түрээсийн төлбөрийг нийслэлийн төсвийн хөрөнгөөс гаргаж буй юм.

Барилгын компаниуд ашиг орлогоо эхэнд тавиад барилгаа барихгүй, газраа чөлөөлж, барилга барих зөвшөөрөл олгосон иргэд хэт удаан хүлээх зэрэг сөрөг нөлөөлөл ихтэй байгаа тул гэр хорооллын дахин төлөвлөлтийг хот хариуцан ажиллавал илүү өгөөжтэй, сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж гэх мэт нийгмийн дэд бүтцийг хамтад нь шийдэх болно гэсэн санал иргэдээс гарч байлаа.

Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар энэ долоо хоногтоо багтаан бүх өрх, иргэдтэй дахин уулзах, уулзалтад төсөл хэрэгжүүлэхээр санал өгсөн “Монгол угсаа” ХХК-ийн төлөөлөл болон нийслэлийн асуудал хариуцсан албан хаагч нарыг байлцуулан барилга угсралтын талаар нягтлах шийдвэр гаргасан.

Нийслэлийн Засаг даргын орлогчтой уулзсан удаах иргэн Б.Оюунчимэг ч мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг хөндөж, Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны  нутаг дэвсгэр Ханын материал орчмын гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, барилгажуулж буй компанийг солих хүсэлтэй байгаагаа хэлсэн. Уг төсөл 2013 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд төсөл хэрэгжүүлэгчээр “Хера пропертийз” ХХК шалгарч, 13 блок 584 айлын барилга барьж, ашиглалтад оруулаад байгаа юм. Иргэн Б.Оюунчимэг нь төсөл хэрэгжүүлэгчтэй тохиролцоонд хүрээгүйн улмаас гэрээ байгуулаагүй аж. Нэгэнт тухайн иргэн төсөлд хэрэгжүүлэгчидтэй гурван талт  гэрээ байгуулаагүй учир Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд заасан эрх, үүргийг шаардах эрхгүй гэдгийг холбогдох албан тушаалтан тайлбарласан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Барямаа (108.162.229.150)
    Миний бөөрийг 490,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Вэйн Кёрлийн ачаар бөөрийг зарах гэж маш олон оролдлогын дараа маш их баяртай байна, тэдэнтэй DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM эсвэл whatsap +19083082601 хаягаар холбогдоорой. Би үнэхээр аз жаргалтай бас баяртай байна Би Монголоос ирсэн Барямаа гэдэг
    2022 оны 04 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 12 цаг 15 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 12 цаг 23 мин "Хараал хүрсэн хот" 12 цаг 32 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 12 цаг 53 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 13 цаг 54 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 13 цаг 59 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 14 цаг 26 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 15 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 15 цаг 46 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top