x

Иргэд өнжмөл шар өвсөө цэвэрлэхдээ анхаарал болгоомжтой байна уу!

Урин цагт хуурайшилт нэмэгдэж, гал түймрийн эрсдэл үүсдэг. Үүнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хуралд Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш дөрөвдүгээр сарын 6-ныг хүртэлх хугацаанд өнжмөл шар өвсний 70 түймэр гарч, 112 га талбай шатсан. Өнгөрсөн 14 хоногт 15 удаагийн өнжмөл шар өвсний түймрийн улмаас 26.3 га талбай шатаж байсныг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах анги, хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн унтрааж ажиллалаа. Шар өвс шатсан дуудлагыг дүүргээр авч үзвэл, Хан-Уулд хоёр, Баянголд дөрөв, Чингэлтэйд 11, Сүхбаатарт 14, Баянзүрх дүүрэгт 15, Сонгинохайрханд 24 удаа гарчээ. Гал түймрийн шалтгаан нөхцөл 100 хувь хүний буруутай үйлдлээс гарч, иргэд амь, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл үүсдэг” хэмээлээ.

Нийслэлийн Онцгой комиссын албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ой, хээрийн түймэр болон өнжмөл шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн гуравдугаар сарын 22-ноос эхлэн нийслэлийн ногоон бүсэд  үүрэг гүйцэтгэж байна. Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэс, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа гэсэн зургаан байгууллагын хамтарсан бүрэлдэхүүн дөрөв дэх жилдээ ногоон бүсийн эргүүл хяналтаар ажиллаж буй юм.

Давхардсан тоогоор 365 чиглэлд 320 алба хаагч 64 автомашинтайгаар хяналт шалгалтыг явуулж, гал түймэр гарч болзошгүй 14 зөрчлийг газар дээр нь арилгуулж, ногоон бүсэд зорчиж байсан 410 иргэн, 62 айл өрх, 15 аж, ахуйн нэгж байгууллагад сэрэмжлүүлэг зөвлөмж өгч ажиллажээ.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн “Он гарснаас хойш өнжмөл шар өвс шатаасантай холбоотойгоор 54 дуудлага ирсэн. Үүнийг өмнөх онтой харьцуулахад 2.5 дахин өссөн байна. Хоёр жилийн өмнө гагнуур хийж байснаас оч үсэрч, Гоодойн аманд зуслангийн байшин шатаж, тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан” гэв.

Иймд иргэдийг аялж, зугаалах болон өнжмөл шар өвсөө цэвэрлэхдээ анхаарал болгоомжтой байхыг санууллаа.  

Нийслэлийн Онцгой байдлын газарт 2022 онд ирсэн аюулт үзэгдэл, ослын дуудлагын 609 буюу 94.7 хувийг объектын гал түймэр, нэг буюу 0.2 хувийг ой, хээрийн түймэр, 33 буюу 5.1 хувийг ахуйн болон техникийн холбогдолтой ослын дуудлага эзэлжээ. Түүнчлэн 2022 оны нэгдүгээр улиралд тохиолдсон аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос 663 хүний амь нас, иргэд аж ахуй нэгж байгууллагын 2.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.

Нийслэлийн Онцгой байдлын газраас ой, хээрийн түймрийн хор хохирлыг таниулах, түймрээс урьдчилан сэргийлэх арга замыг сурталчлах, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, хууль эрх зүйн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор “Алдвал галдана” нөлөөллийн II аяныг гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлүүлсэн. Аяны хүрээнд иргэдэд цахим орчинд ой, хээрийн түймэр, шар өвсний гал түймрээс  урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгож, хүн ам олноор цуглардаг томоохон үйлчилгээний төвүүдэд нэгдсэн арга хэмжээнүүд зохион байгуулах юм.

Хуурайшилтын улирал үргэлжилж байгаа тул иргэн та ногоон бүсэд зорчихдоо асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтрааж, галын аюулгүй байдлаа хангах, айл өрхүүд халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх хэрэгтэй. Мөн хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 12 цаг 17 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 12 цаг 25 мин "Хараал хүрсэн хот" 12 цаг 34 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 12 цаг 55 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 13 цаг 56 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 14 цаг 1 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 14 цаг 28 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 15 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 15 цаг 48 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top