x

Л.Оюун-Эрдэнэ: Төв банкны ерөнхийлөгч огцрохгүй, шүгэлдээд байгаа хүмүүс аятайхан байгаарай

Засгийн газраас гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан талаар Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газраас зохицуулалт хийхгүй бол шатахууны үнэ багадаа 1,000 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл байдал үүссэн. Ам.доллароор бус рублиэр тооцоо хийнэ гэдэг нөхцөл байдал үүсээд байна.

Тиймээс олон улсын бирж дээрх үнээр Монгол Улс худалдан авалт хийхээс өөр аргагүй нөхцөл байдал бий болно. ОХУ-ын хувьд зөвхөн Монгол өөр хүнээр бусад улсад өөр үнээр зарах боломжгүй гэсэн үг. Манай улс Ангарскийн нэг үйлдвэрээс шатахууны 100 хувийн хамааралтай гэдгээ ойлгох хэрэгтэй. Бид Евро-2 ч хэрэглэж чаддаггүй. Дэлхийн нийт Евро-5 руу орчихсон байна.

Цаашдаа урт хугацаанд шатахууны нийлүүлэлтийг зөвхөн нэг эх үүсвэрээс биш болгох шаардлага зайлшгүй бий болж байгаа. Мөн газрын тосны үйлдвэр барих шаардлага үүсэж байна. Мөн шатахуун, эрчим хүч болоод нүүрсний экспортоор хоёр хөршөөс шууд хамааралтай байна. Хамааралтай байхаас ч өөр аргагүй. Гэхдээ бид үүнийг аль болох багасгах бодлого барих ёстой" гэлээ. 

Мөн тэрээр сэтгүүлчийн санхүүгийн хүндрэлтэй холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч хариуцлага хүлээх үү гэдэг асуултад хариулав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Ажил хийж байгаа хүнийг Ерөнхий сайд хамгаалах үүрэгтэй. Монголбанк УИХ-ын харьяа байгууллага. Гэхдээ энэ цаг үе ямар ч төв банкны захиралд хүнд байна.

Төв банканд хэдэн үзэгдэл шүгэлдээд байгааг би сонссон. Аятайхан байгаарай гэж хэлье. Эрх баригч намын даргын хувиар. УИХ-ын гишүүдийн өрөөгөөр ороод төв банкны дараагийн ерөнхийлөгч болно гээд явж байгаа нөхөд дуулдаж байгаа шүү. Залуучууд аа амбицаа татаж сураарай. Ийм нөхцөл байдал үүссэн байхад албан тушаалын дон шүгэлж далжигнаад хэрэггүй гэдгийг хатуухан хэлье.

Төв банкны ерөнхийлөгч огцрохгүй. Ажлаа хийгээд явна. Авлигатай холбоотой, ажлаа хийж чадахгүй байгаа төрийн албан тушаалтанд хариуцлага тооцно. Түүнээс биш хүнд цаг үеийг сөрөөд зогсож байгаа албан хаагчаа хэнээс ч айхгүйгээр хамгаална” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 12 цаг 15 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 12 цаг 23 мин "Хараал хүрсэн хот" 12 цаг 33 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 12 цаг 53 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 13 цаг 54 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 13 цаг 59 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 14 цаг 26 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 15 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 15 цаг 46 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top