x

Эрдэнэтийн УБҮ-ийн өөрөө нунтаглах тээрмийн хөтлүүрийн системийг АББ-ийн тоног төхөөрөмж шийдлээр амжилттай шинэчиллээ

Уулын баяжуулах үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсгийн хагас өөрөө нунтаглах тээрмийн хөтлүүр (хөдөлгүүр, давтамж хувиргагч) болон хяналт, удирдлагын системийг шинэчилснээр Эрдэнэт үйлдвэр ТӨХК-ийн найдвартай ажиллагааг дээшлүүлж, бүтээмжийг нэмэгдүүлж, эрчим хүчний болон ашиглалтын зардлыг бууруулна.

2017 оны 12 сард дэлхийн 4 тивийн 16 улсын 40 гаруй олон улсын технологийн тэргүүлэгч компаниудын төлөөлөл оролцсон “Хамтын Ажиллагаа ба Хөрөнгө Оруулалтын Боломж Бизнес Форум”-ыг Эрдэнэт Үйлдвэрийн зүгээс зохион байгуулсан. Энэхүү форумаас эхлэлтэй Эрдэнэт Үйлдвэртэй технологийн дэвшилтэт шийдлүүдийг судлах, нэвтрүүлэх, хамтран ажиллах чиглэлд харилцан ойлголцлын санамж бичигт 4 компани гарын үсэг зурсны нэг нь АББ байсан юм.

Уг санамж бичгийн хүрээнд технологийн тэргүүлэгч АББ Групп нь өөрийн албан ёсны дистрибьюторууд болох Монхорус Интернэшнл ХХК болон Бодит Чадал ХХК-тай хамтран Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт 30 жил ажилласан ММС-2 тээрмийн хөдөлгүүр, трансформатор, давтамж хувиргагч болон нунтаглах процессыг сайжруулах бүрэн автоматжуулалтын системийг сольж суурилуулах ажлыг 2022 оны 1-р сарын 21-ээс 3-р сарын 19-ны хооронд амжилттай хийж гүйцэтгэн, тээрмийн туршилтыг олон хувилбараар гүйцэтгэж, залгалт зүгшрүүлэлтийг хийх явцад технологи, цахилгаан, механикийн чиглэлийн хүлээлттэй байсан үзүүлэлтүүд практикт эерэг үр дүнгээ үзүүлж эхэлсэн  байна.

Эрдэнэт үйлдвэр, АББ Групп болон дистрибьюторууд болох Монхорус Интернэшнл ХХК болон Бодит Чадал ХХК-уудын олон инженер, техникийн ажилчдын ур ухаан, нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл зарцуулсан томоохон төсөл болсныг энд дурдах нь зүйтэй.

Төслийн үр дүнд:

  • Тогтмол хурданд эргэдэг байсан тээрмийн хөтлүүрийн системийг хувьсах хурданд эргүүлснээр нунтаглах процессын үйл ажиллагаа сайжирч, бүтээмж нэмэгдэх,

  • Хөдөлгүүрийг давтамж хувиргагчаар удирдсанаар хурдны бүх хязгаарт тэжээх сүлжээний чадлын коэффициентыг тогтмол өндөр барьж эрчим хүчний чанарын үзүүлэлтийг дээшлүүлэх, хүчдэлийн хэлбэлзлээс хамаарч хөдөлгүүр гэмтэх эрсдэлийг бууруулах, хөдөлгүүрийн хамгаалалт эрс сайжрах

  • Процессын удирдлага уян хатан болсноор эрчим хүчний хэрэглээ, тээрмийн хуягийн элэгдэл, ган бөмбөлгийн зарцуулалт, холбогдон гарах ашиглалт засвар үйлчилгээний зардал зэрэгт үлэмж хэмжээний хэмнэлт гарах юм.

Тээрмийн хөтлүүрийн системийг шинэчлэх төслийн хүрээнд АББ Групп нь давтамж хувирагчийн трансформатор, өдөөлтийн трансформатор, 12 лугшилттай ACS6000 төрлийн давтамж хувиргагч, тогтмол гүйдлийн сойзгүй өдөөлттэй AMZ1250 маркийн синхрон хөдөлгүүр, холбогдох автоматжуулалтын программ хангамж зэргийг нийлүүлэв.

"Энэхүү төсөл нь АББ Группийн Монголд хэрэгжүүлж буй томоохон хэмжээний шинэчлэлийн төсөл бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд мэдэгдэхүйц өөрчлөлт авчрах болно. Үйлдвэрт байгаа ихэнх тоног төхөөрөмжүүд нь насжилт өндөртэй бөгөөд ил уурхайн гүн гүнзгийрч хүдрийн хатуулга нэмэгдэж, зэсийн агууламж багассан энэ цаг үед Эрдэнэт үйлдвэр нь тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх шаардлагатай  байсан бөгөөд орчин үеийн нунтаглан тээрэмдэх үйл ажиллагааны онцлогуудыг агуулсан ухаалаг тээрмийн удирдлагын систем (дор дурдсан)ашигласнаар уурхайн үйл ажиллагааг илүү үр ашигтай болгож, зардлыг бууруулах болно." гэж АББ Группийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга С.Эрдэмбаяр мэдэгдэв.

Тээрмийн хурдыг нунтаглалтаас хамааруулан автоматаар удирдах тусгай автомат удирдлагын систем:

  • Тээрэм доторх хүдэр болон бөмбөлгийн уналтын өнцгийг мэдэрч тооцоолон автоматаар хурдыг өөрчлөн нунтаглалт болон хүдэр нунтаглалтын цагийн ачааллыг нэмэгдүүлэх.

  • Тээрмийг зөөлөн асаах

  • Хүдрийг аажим суллах

  • Ачаатай тээрмийг хяналттайгаар зогсоох (Controlled rollback)

  • Тээрмийн доторх ачааллын тархалтыг мэдрэх

  • Үндсэн тэжээл тасрах, хүчдэлийн уналт үүсэх үед механик инерцийн хүчийг  ашиглан тээрмийг зогсолтгүй ажиллуулах функц (Power  loss ride through)

  • Хүдрийн хуримтлалын хамгаалалт

  • Механик холболт, тосолгооны систем  ба муфтны хяналт удирдлага, хамгаалалт

  • Тээрэм болон хөдөлгүүрийн зогсолтын геометр байрлалыг мэдрэх функцтэй байна.

  • Тээрмийн хэт ачааллыг мэдрэх функцтэй байна.

  • Тээрмийн доторх хольц барьцалдаж хатуурсныг мэдрэх хамгаалалт (Frozen charge protection)-тай байна.

  • Тээрмийн доторх хатуурсан хольцыг зөөллөж задлах функц (Frozen charge remover)

  • Богино хугацаанд номинал утгаас илүү чадлаар ажиллах горим

  • Савлалтыг сааруулах (Oscillation damping)

  • Тээрэм-Хөдөлгүүрийн каскадын үйл ажиллагааг хянах (Cascade monitoring)

  • Тээрмийн засвар үйлчилгээний үед сонгосон байрлалд автоматаар зогсоох, аажуухан эргүүлэх, тээрмийг  180° эргүүлэх функцуудтай байна

  • Тээрмийн үйл ажиллагааг зайнаас хянах, засвар үйлчилгээний төлөвлөлтийг илүү оновчлох

  • Тээрэм хоосон ажиллаж буйг мэдрэх (Stand still detection) хамгаалалттай байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 12 цаг 16 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 12 цаг 25 мин "Хараал хүрсэн хот" 12 цаг 34 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 12 цаг 54 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 13 цаг 55 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 14 цаг 0 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 14 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 15 цаг 1 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 15 цаг 47 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top