x

"Ханш нээх өдөр ичигсэд хөдөлж, амьд бие сэргэдэг"

Дорнын зурхайд маргааш буюу энэ сарын 5-ны өдөр ханш нээх улирал эхэлнэ хэмээн бичжээ. Энэ өдрийн талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн лам, "Дорно Өрнийн сарын зурхай" сонины эрхлэгч Д.Цогтбаатарын тайлбарыг нийтэлж байна.


Монголчууд эрт дээр үеэс цаг тооллын хоорондын холбоо, хөгжил, ан амьтан, байгалийн хөдөлгөөн гэх мэт амьд байгалийн хөдөлгөөн, холбоо шүтэлцээ, зүй тогтлыг нарийн тусгасан шинжлэх ухааны өндөр мэдлэгтэй байжээ. Жаран жилийн хуанли цаг тооны бичгийг харж амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн байна. Энэхүү хуанлийн ёсонд ичигсэд хөдөлж, амьд бие сэргэх ханш нээдэг өдөр байдаг.

Ханш нээх: Энэ нь хаврын их улирлын доторх зургаан бага улирлын тав дахь нь ажээ. Энэ бага улирал билгийн тоолол буюу сарны зурхайн ёсны хаврын дунд үед тохиодог. Харин аргын буюу нарны зурхайн ёсны дөрөвдүгээр сарын эхний өдрүүдэд тохиодог билээ. Ханш гэдэг нь ээлтэй сайн гэсэн утгатай ажээ. Энэ өдрийн цаг агаар, байдлыг шинжиж зун, намрын өнгийг тодорхойлдог.

Зул өргөх нь цаглашгүй их тустай хэмээн бурхны сударт өгүүлжээ. Зул нь гэрэл гэгээ, гал, хүч, дулаан гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд буддын шашны тахилын зан үйлд чухал байр суурь эзэлдэг. Зулыг билиг ухааны бэлгэ тэмдэг болгон тахилд өргөдөг, мунхаг муу сэтгэлийг арилган таслах гэрэл гэгээ хэмээн бэлэгдэн өргөдөг номтой. 

Буддын шашны тахилын зул өргөх сударт: “Энэхүү зулыг өргөсний ач буянаар Эх болсон хамаг амьтад бүгдээр Эгнэгт мунхгийн харанхуйгаас гэтлээд Эгүүрд билиг билгийн дээдийг олох болтугай” хэмээжээ.

Ханш нээх өдөр өмнө зүгээс хур буувал өвс ургамал муу ургаж, үр тарианы ургац муудаж тааламжгүй болно хэмээн үздэг. Мөн амьтад хөдөлж, ичсэн тарвага зурам нүхнийхээ ам руу харж хэвтдэг байна. Энэ цагт булгийн ус задгайран оргилохоос гадна голын мөс ханзарна. Цох хорхой гэнэт олширч энд тэндгүй гүйж харагдвал зун нь хуурай болно хэмээн зөгнөдөг аж.

Хэрвээ шувуу гол мөрний усанд орвол дулаарахын шинж. Хаврын цас шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлбал зуншлага сайхан болж, өв ургамал тэгш ургахын тэмдэг хэмээн үздэг байсан.

Ханш нээх цагаар малчид морь, сувай гүүнийхээ дэлийг авч засахаас гадна дөрвөн настай хязаалан үрээг хөнгөлдөг. Тийм ч учраас унаганд нь уяашуулж, дааганд нь давтуул, шүдлэнд нь шүттүгэй, хязааланд нь хөнгөлж өднөөс хөнгөн сумнаас хурдан, хүлэг болтугай хэмээн ерөөдөг байна. Мөн хонь малынхаа хашаа хороог сэргээж, ямааныхаа ноолуурыг самнаж эхэлдэг. 

Монголчууд ханш нээх зан үйл хийдэггүй. Хүмүүс ханш нээх өдөр өөд болсон хүмүүсийнхээ газрыг эргэдэг болоод удаж байна. Энэ нь сүүлдээ ёр болж, хэрвээ очихгүй бол муу юм болно хэмээн бодох болж. Угтаа энэхүү ёсыг дорно зүгийн ард түмэн мөрддөг байжээ. Хятадууд ханш нээх өдрийг гэгээн тунгалаг сайн өдөр хэмээн бэлэгшээж өвөг дээдсийнхээ шарил, онгоныг хүндэтгэн тахидаг заншилтай байна.

Хятадууд өөд болсон хүнийхээ нэрийг муутуу цаасан дээр бичээд үнсийг нь шатаадаг байна. Энэ нь өөд болсон хүний сүнсийг төрөлх нутаг, хөрс шорооноосоо холдуулж түргэн хүн болгон эргэн ирүүлэхийг бэлэгдсэн сайн үйл хэмээн үздэг аж.

Харин Монголчууд эцэг эхийнхээ өөд болсон газрын гэрийн буурины ойролцоо гурван жил гэр барьж амьдардаггүй. Нутаглуулсан газар нь 3-5 жил очдоггүй уламжлалтай. Хэрвээ зайлшгүй очих шаардлагатай бол өдөр харж, Сандуйн жүд хэмээх номыг уншуулж явах хэрэгтэй хэмээн үздэг байна.

Эх сурвалж: iKon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 12 цаг 17 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 12 цаг 26 мин "Хараал хүрсэн хот" 12 цаг 35 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 12 цаг 55 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 13 цаг 56 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 14 цаг 1 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 14 цаг 28 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 15 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 15 цаг 48 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top