x

"Төв банкууд инфляцаа 4-5 хувиар нэмэгдүүлсэн. Монгол Улсыг үүнийг тойрохгүй"

Мөнгөний бодлогын талаар Монголбанкнаас гаргасан шийдвэрийг танилцуулсан хэвлэлийн бага хурлын үеэр эдийн засгийн төсөөлөл, бодлогын шийдвэрийн талаар сэтгүүлчдийн асуултад өгсөн хариултыг тоймлов.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Шокийн шинжтэй нөлөөлөл орж ирсэн учраас бодлогын хүүг огцом нэмэгдүүлсэн

зурагКовидын хүнд үед эдийн засгийг сэргээх бодлого хэрэгжиж, Төв банк бодлогын хүүгээ нам дор түвшинд хадгалж ирсэн. Эдийн засгаа сэргээх нь чухал гэж үзэж байсан. 2021 оны нэгдүгээр улиралд эдийн засаг 15.7 хувиар өссөн. Өсөлт түүнээс хойш удааширч, 2021 оны эцэст 1.4 хувийн өсөлттэй гарсан. Иймд мөнгөний бодлогын төлөвийг хатууруулах нь эдийн засгаа дэмжих бус эсрэгээрээ улам хүндрүүлэх магадлалтай байсан учраас болгоомжилж байв.

Гэтэл олон улсад бидний төсөөлж, таамаглаж байгаагүй төвөгтэй нөхцөл байдал үүслээ. Манай гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл дээр томоохон дарамтууд үүсэж байгаа учраас энэ цаг үед бодлогын хүүг нэмэгдүүлэх, тэр дундаа огцом арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн. Өнөөдрийг хүртэл бодлогын хүүг нам дор түвшинд хадгалж ирсэн нь эдийн засгийн хувьд суурь шалтгаантай байсан. Харин одоо авч хэрэгжүүлж буй бодлогын алхмын шалтгаан нь арай өөр зүйл болж байгаа юм. Олон улсын харилцааны хурцадмал байдал манай улсад дам нөлөөгөөрөө нэлээд хүчтэй, шокийн шинжтэй орж ирж байгаа учраас огцом арга хэмжээ авахад хүргэлээ. Хэрвээ энэ шок түр зуурын шинжтэй байгаад, бүх зүйл хэвийн байдалдаа шилжвэл бид эргээд бодлогын хүүгээ бууруулах арга хэмжээ авах боломжтой. Эсрэгээрээ энэ нөхцөл байдал удаан үргэлжлээд, хүндрэл нэмэгдвэл дараагийн шатны арга хэмжээг авна.

Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир: Суурь төсөөллөөр эдийн засгийн өсөлтийг 2.6 хувь болгож буурууллаа зураг

Бид оны өмнө 2022 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 5 хувь байхаар тооцоолж байсан. Энэ удаад тодорхой бус байдалтай холбоотойгоор 2.6 хувьтай байх болов уу гэдэг урьдчилсан суурь төсөөллийг боловсрууллаа. Цар тахлын хөл хорио суларч байгаатай холбоотойгоор худалдаа, үйлчилгээний салбарт сэргэлтүүд үргэлжилж байгаа нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлнэ. Мөн эрчим хүчний салбарт сэргэлт гарч байна. Энэ өсөлтүүд цаашдаа үргэлжилнэ гэж харж байгаа.

Харин нөгөө талдаа импортын орцуудын зардал өсөж байна. Зардлын энэхүү өсөлт нь үйлдвэрлэлийг бууруулах нөлөө үзүүлж байгаа. Мөн хил гааль дээр байгаа хязгаарлалтуудтай холбоотойгоор зарим үйлдвэрлэлийн орц хугацаандаа орж ирж чадахгүй байна. Энэ нь импортын орцыг ашигладаг салбаруудын үйлдвэрлэлийг сааруулах хандлагатай байна. Уул уурхайн салбарын хувьд экспортоос гадна олборлолт ч саарч байна. Үүн дотроо Оюутолгойн экспортын зэсийн хүдэр дэх алтны агууламж энэ жилийн хувьд геологийн бүтцээрээ өмнөх жилийнхээс буурна гэдэг мэдээ бий. Энэ нь бас үйлдвэрлэл дээр сөрөг нөлөө үзүүлнэ. Түүнчлэн импортын өсөлт нэлээд идэвхжилтэй байгаа нь өсөлтөд сөргөөр нөлөөлөх нь гэдэг урьдчилсан төсөөлөлд үндэслэн эдийн засгийн өсөлтийг 2.6 хувь болгож буурууллаа.

Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа: Тодорхой бус байдлын үед хамгийн эрсдэл багатай бодлогын шийдвэрийг гаргасан

зураг

Эдийн засгийн өсөлт, хэт халалтын асуудал үүсээгүй боловч бид энэ удаад инфляцын цаана байгаа шалтгаанаас үл хамааран бодлогын хүүг нэмэгдүүллээ. Бид 2021 оны 12-р сард инфляцын төсөөллийг танилцуулахдаа 1-р улиралд инфляц 13-14 хувьд хүрч өсөх боловч оны төгсгөл рүү эргээд буурч, 7-8 хувьд хүрнэ гэж байсан. Энэхүү төсөөллийн цаана дэлхий нийтээр 7-8 хувь хүрч өсөж байгаа инфляц 2022 оны төгсгөл рүү эргээд 2-3 хувь болж буурна гэх хүлээлт байсан. ОХУ, Украины хооронд үүссэн нөхцөл байдал дэлхий нийтээр инфляцын энэ хүлээлтийг хоёр дахин нэмэгдүүллээ.

Төсөөллөө шинэчилж байгаа төв банкууд 2-3 хувьд хүрнэ гэж байсан инфляцаа 4-5 хувьд хүргэж нэмэгдүүлж байна. Энэ нөхцөл байдал хөгжиж байгаа орнууд, тэр дундаа импортоос хамааралтай Монгол Улсыг тойрохгүй. Энэ утгаараа бид 7-8 хувьтай байхаар хүлээж байсан инфляцын төсөөллөө 13 хувь болгож нэмэгдүүлж байна. Харин 2023 оны эцэст инфляц 7 хувь руу хүрч буурна гэсэн хүлээлттэй байна. Мэдээж үүний тулд бодлогын тохируулгуудыг тухай бүр хийснээр энэ зорилтод хүрнэ. Үүний эхний алхам нь өнөөдөр хийгдэж байна гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн гаргаж байгаа шийдвэр нь нэг талаас инфляцтай уялдуулж байгаа ч нөгөө талаас олон улсын харилцаанд үүсэж буй нөхцөл байдал дэлхий нийтэд тодорхой бус байдлыг үүсгэж байна. Тодорхой бус байдлын үед бодлого боловсруулагчийн хувьд аль болох эрсдэл багатай бодлогын төлөв рүү шилжиж байна гэж ойлгох хэрэгтэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top