Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадамд хэдэн хоногийн дараа болно. Наадам дөхсөн өдрүүдэд бөхийн галууд бэлтгэлдээ гарч, наадмын сорилго барилдаанууд үргэлжилж байна.
“Увс нуур гал”-ын сорилго барилдаан өчигдөр болж, улс, аймгийн алдар цолтой 96 бөх барилдсанаас дархан аварга Н.Батсуурь түрүүлж, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэсэн байна.
Сэтгэгдэл (2)