x

Шүүх Хөгжлийн банкны талд шийдвэр гаргаж, “Сонгоулд” ХХК өрөө төлөхөөр болов

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Сонгоулд” ХХК, “Өрмөн уул групп” ХХК-д холбогдох иргэний хэргийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцлээ.

Нэхэмжлэгч “Монгол Улсын хөгжлийн банк” ХХК нь хариуцагч “Сонгоулд” ХХК, “Өрмөн уул групп” ХХК-д холбогдуулан “Сонгоулд” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 20,100,562,221.88 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг  шүүхэд гаргасан, энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Д.Оюунбилэг, А.Сэлэнгэ, Д.Мөнхбилэгт нар оролцжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд “Сонгоулд” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 17,971,105,343.96 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор, тус компани үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болсон хариуцагч, гуравдагч этгээд нарын өмчлөл, эзэмшлийн зарим үл хөдлөх хөрөнгийг  албадан дуудлага худалдаагаар худалдаж  төлбөр төлүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хэргийг хянан хэлэлцэж “Сонгоулд” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 18,985,062,911.83 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Улсын дээд шүүхэд гаргасан гомдлоосоо хариуцагч “Сонгоулд” ХХК нь татгалзсан бөгөөд тус шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хариуцагч “Өрмөн уул групп” ХХК, гуравдагч этгээд А.Сэлэнгэ, Д.Мөнхбилэгт нарын гомдлыг хянан хэлэлцээд хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top